BBC: Цэргийн дайчилгаанаас улбаалан оросууд хил рүү дүрвэж байна
2022, 9 сарын 22. 22:180

Орон нутгийн цагаар пүрэв гарагийн оройн 21:00 цагт BBC агентлагаас мэдээлснээр ОХУ-д зохион байгуулагдаж буй цэргийн дайчилгаанаас улбаалан орос эрчүүд хил рүү дүрвэж, урт дараалал үүсгэх болжээ.

Тодруулбал, лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн дайчилгаа явуулж, цэргийн насны 300000 орчим эрийг дайнд дуудсан юм. Улмаар дайнд оролцох хүсэлгүй цэргийн насны эрчүүд хил нээлттэй байх улс орон руу дүрвэхээр олноор дугаарлан зогсох болсон байна.

Харин Кремлийн зүгээс цэргийн насны эрс дүрвэж байна гэх мэдээ нь хэтрүүлэгтэй мэдээлэл гэх тайлбарыг хийжээ.

Гэсэн хэдий ч ОХУ-ын Гүрж улстай хиллэдэг хил дээр дайнаас зугтах гэсэн олон зуун эр хэдэн зуун метрийн урт дараалал үүсгэж байгаа юм.

Тус хилээр нэвтрэхээр хүлээж буй нэгэн орос эрийн BBC агентлагт хэлснээр тэр мэдээг сонссон даруй гэрээсээ дан ганц паспортоо л аваад хилийг зүглэсэн гэсэн байна. Зарим гэрчийн мэдээллээр хил дээр үүссэн дараалал барагцаалбал 5 километр хүрч байгаа гэсэн бол өөр гэрчийн мэдээлж байгаагаар тэд долоон цаг хүлээж байж хилээр нэвтэрсэн гэнэ.

Ukraine war: Kremlin denies Russians fleeing to avoid army service as  flights sell out and queues seen at border – live

Гүрж улсын хувьд оросуудыг визгүй нэвтрүүлдэг тул тийнхүү хүмүүсийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн байна.

Харин ОХУ-тай хиллэдэг Финлянд улсын хувьд оросуудыг визтэй нэвтрүүлдэг тул хүмүүсийн зорчих хөдөлгөөн нэмэгдсэн ч Гүрж улстай харьцуулахад нөхцөл байдал хяналтад байгаа хэмээжээ.

Түүнчлэн оросуудад хилийн хориг тогтоогоогүй Станбул, Белград, Дубай зэрэг хотуудыг чиглэх нислэгийн тоо эрчимтэй өссөн гэнэ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхий даяар ухаалаг гар утасны нийлүүлэлт өссөн ч iPhone-ийн нийлүүлэлт 10 хувиар буурчээ
02024-4-17 7:30
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
12024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34