Английн Төв банк Их Британи улсыг аль хэдийнээ эдийн засгийн хямралд орсон байж магадгүй гэжээ
9 сарын 22. 22:440

Пүрэв гарагт Английн Төв банкнаас бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөжээ. Улмаар тэд 1.75 хувьтай байсан бодлогын хүүгээ 2.25 хувьд хүргэсэн байна. Энэ нь Их Британи улсын хувьд сүүлийн 14 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Английн Төв банкнаас бодлогын хүүгээ тийнхүү долоон сар дараалуулан өсгөж байгаа ч Их Британи улс аль хэдийнээ эдийн засгийн хямралд орсон байж магадгүйг анхааруулжээ.

Учир нь Английн төв банкны зүгээс бодлогын хүүг өсгөж, засгийн газраас шатахуун, эрчим хүчний үнэд хязгаар тогтоосон ч ирэх аравдугаар сард тус улсад амьдралын өртөг бүр л нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Их Британийн Мөнгөний Бодлогын хорооноос таамаглаж байгаагаар 2022 оны гуравдугаар улиралд тус улсын эдийн засаг 0.1 хувиар агших гэнэ.

Улмаар эдийн засаг хоёр улирал дараалан агшваас тухайн улсыг эдийн засгийн хямралд орсон гэж үздэг ажээ. Харин Их Британийн эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд 0.1 хувиар агшсан байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ