Facebook ажилтнуудаа цомхотгох зальжин арга хэрэглэж байна
2022, 9 сарын 22. 23:340

Facebook-ийн толгой компани Meta ирэх саруудад нийт зардлаа 10 хувиар танахаар төлөвлөсөн. Үүний ихэнх хэсгийг ажилтнуудаа цөөлөх замаар биелүүлнэ.

Калифорни дахь Meta компани дотоод бүтцийн өөрчлөлт хийж байна. Улмаар хэлтэс, нэгжүүдийг шинэ зохион байгуулалтад оруулахад олон ажлын байр үгүй болсон. Улмаар ажлын байргүй болсон ажилчдад компани дотроо шилжин ажиллах санал тавьж байгаа боловч үнэндээ маш хязгаарлагдмал сонголт, таагүй нөхцөл тулгах замаар ажлаас нь эвтэйхэн гаргаж байна хэмээн нэрээ нууцлахыг хүссэн дотоод эх сурвалж мэдээллээ. Түүний хэлснээр “цомхотгол” дөнгөж эхэлж буй бололтой.

Meta-ийн бизнесийн өсөлт саарч буй тул компанийн нөөцийг дахин хуваарилан зөвхөн тэргүүлэх чиглэлүүдэд зориулах шаардлага үүсжээ. “Улмаар бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй болсон тухай өмнө нь бид мэдэгдсэн. Үүний улмаас ажлын байргүй болсон ажилтнууд өөр хэсэгт шилжин ажиллах хүсэлт гаргах бүрэн боломжтой” гэж Meta-ийн хэвлэлийн төлөөлөгч Трэси Клэйтон хэллээ. Гэвч тэрбээр бүтцийн өөрчлөлт хэдэн хүний ажлын байранд нөлөөлснийг хэлэхээс татгалзсан юм.

Ажилтнуудаа чимээгүйхэн цомхотгох энэ аргыг хүний нөөцийн нэг төрлийн цэвэрлэгээ гэж ярилцдаг бөгөөд “30 хоногийн жагсаалт" гэж нэрлэх нь бий. Үнэндээ, Meta компани энэхүү аргаар буюу ажилтнууд компани дотроо нэг сарын дотор шинэ ажлын байр олж чадахгүй бол компаниас халдаг практикийг эртнээс хэрэгжүүлж эхэлсэн ажээ. Meta өмнө нь авч үлдэхийг хүсээгүй ажилтнуудаа “шахдаг” байсан бол одоо нэр хүндтэй, гүйцэтгэлийн үнэлгээ сайтай ажилчдаа ч шахан гаргаж эхэлсэн гэж дотоод ажилтнууд нь ярьж байна.

Meta компани энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 83,553 ажилтантай байсан нь нэг жилийн өмнөх мөн үеэс 32 хувиар өссөн үзүүлэлт юм. Ирэх жилийн үзүүлэлт хэрхэн өөрчлөгдөхийг харах үлдлээ.


Эх сурвалж: Wall Street Journal

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00