Михаил Мишустин: Засгийн газрын зүгээс цэргийн хэсэгчилсэн дайчилгааг санхүүжүүлэх асуудалд анхаарна
9 сарын 22. 23:365

Пүрэв гарагт эхэлсэн ОХУ-ын засгийн газрын хуралдааны нээлтийн үеэр тус улсын ерөнхий сайд Михаил Мишустин улсын төсвийг боловсруулахдаа цэргийн хэсэгчилсэн дайчилгааг санхүүжүүлэх асуудалд онцгой анхаарахаа мэдэгджээ.

Түүний хэлснээр, “Бидний зүгээс цэргийн хэсэгчилсэн дайчилгаатай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээг санхүүжүүлэх тухайд ерөнхийлөгчийн зарлигийн биелэлтэд онцгой анхаарч ажиллана.

Энэ бол маш хариуцлагатай даалгавар бөгөөд бид төсвийг аль болох хурдан боловсруулах хэрэгтэй. Эцсийн үр дүн бидний хамтын хүчин чармайлтаас хамаарна” гэсэн юм.

Ноён Мишустины цохон тэмдэглэснээр ерөнхийлөгч Владимир Путин засгийн газарт ОХУ-ын Зэвсэгт хүчин, цэргийн анги нэгтгэлийн хэрэгцээг бүрэн хангахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авахыг даалгасан гэнэ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
5
0
7
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 5 сэтгэгдэл
Өндөр настан
66.181.160.41
   /
9 сарын 26. 21:51

Цэрэг дайчилгааг явуулж байгаа нь зөв. Барууны нацистуудаас эх орноо хамгаалах хэрэгтэй. Оросын дайчдад амжилт хүсье. Ийм үед л эх орон нэгтнүүд санаа нэгдэж тэмцэх хэрэгтэй шүү. Оросын ард иргэдээ.

64.119.17.44
   /
9 сарын 26. 7:22

Өлсгөлөн ядууралаар бүрэн гараагүй байх үедээ Европын нэгдсэн хүчийг хэмх цохиод гараад ирсэн юм одоо бол хэдүүлээ нийлсэнч бай, ямар зэвсэгтэй ч бай ёстой үдийн будаа биз.

153.181.81.168
   /
9 сарын 26. 6:49

Путин аргаа барж бна! Том ЭЗ-тай байж дайн хийнэ!
Мөн дайн хийхийн тулд маш их сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэй!

Зочин
202.126.89.207
   /
9 сарын 26. 4:22

Америк Европийн холбоо хошин шогийн жүжэгчинзеленский дууссан

Putler
66.181.160.104
   /
9 сарын 23. 12:40

Орос дууссан.

Онцлох мэдээ