Tesla автомашины цонх хуруу хавчих магадлалтай тул 1.1 сая тээврийн хэрэгслийг зах зээлээс эргүүлэн татаж байна
2022, 9 сарын 22. 23:560

Tesla Inc-ийн зарим загварын автомашины цонх хүнийг хавчиж магадгүй тул ойролцоогоор 1.1 сая ширхэг цахилгаан автомашинаа зах зээлээс эргүүлэн татахаар болжээ.

Үүнд 2017-2022 оны Model 3 загварууд, 2020-2021 оны Model Y загвар, 2021-2022 оны Model S болон Model X загварын зарим автомашин хамаарна гэж Үндэсний Замын хөдөлгөөний аюулгүй байдлын албанаас мэдэгдлээ.

Гэмтэлтэй холбоотой ямар нэгэн осол, гэмтэл, нас баралтын талаар мэдээлэл ирээгүй. Үүсээд буй асуудлыг засахын тулд Tesla тухайн тээврийн хэрэгслүүдийн программ хангамжийг шинэчлэх гэж байна. Замын хөдөлгөөний газраас арваннэгдүгээр сарын 15 өдрөөс эхлэн тухайн загварын автомашин эзэмшигчдэд мэдэгдэх захирал хүргүүлнэ гэв.

Tesla энэ оны тавдугаар сард 130,000 орчим тээврийн хэрэгслийг CPU-ийн гэмтэлтэй холбогдох асуудлаар, дөрөвдүгээр сард 600,000 орчим автомашинаа явган зорчигч ойртож буйг анхааруулах дохиолол нь дуугарахгүй байж болох асуудлаар тус тус зах зээлээс эргүүлэн татсан билээ.

Эх сурвалж: Wall Street Journal

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49