Австралийн Optus харилцаа холбооны компани хакерын халдлагад өртөж хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг алджээ
2022, 9 сарын 23. 0:310

Австралийн харилцаа холбооны хоёр дахь том компани Optus цахим халдлагад өртөн үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг алдсан тухайгаа есдүгээр сарын 22 өдөр мэдэгдлээ.

Optus Pty Limited бол өдөр бүр 10 сая гаруй хүнд гар утас, интернэт, хиймэл дагуул, энтертайнмент үйлчилгээ үзүүлдэг томоохон компани юм. Тус компанийн дата сан руу халдсаны улмаар үйлчлүүлэгчдийнх нь хувийн мэдээлэл болох нэр, төрсөн огноо, утасны дугаар, цахим шуудангийн хаяг алдагдсан байна. Тэрчлэн компанийн ажилтнууд хадлагыг таслан зогсоохоос өмнө зарим хэрэглэгчийн жолооны үнэмлэх, паспортын дугаар зэрэг мэдээллийг авч амжсан ажээ. Харин хэрэглэгчдийн төлбөрийн мэдээлэл, дансны нууц үг алдагдаагүй гэж Optus хариуцлагатайгаар мэдэгдлээ.

Компанийн зүгээс өндөр эрсдэлтэй хэрэглэгчдэдээ тусгайлан мэдэгдэл хүргэж байна. Гэвч бүх харилцагчаасаа дансаа шалгаж үзэх хүсэлт тавьж байгаа юм. Гүйцэтгэх захирал Келли Байер Росмарин өчигдөр ABC телевизээр нийт харилцагч, үйлчлүүлэгчээсээ уучлалт гуйлаа.

Optus-ийн мэдээллийн баг программд ямар нэг болохгүй зүйл байгааг анзаарсан даруйдаа Австралийн Холбооны цагдаагийн газарт мэдэгдсэн ажээ. Өдгөө Австралийн кибер аюулгүй байдлын төвтэй хамтран үйлчлүүлэгчдэд учирч болох аливаа эрсдэлийг бууруулахын төлөө ажиллаж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04