Эммануэль Макрон: Дайн Европын эрчим хүчний загварыг эвдэж, бүх зүйлийг өөрчилсөн
2022, 9 сарын 23. 1:032

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон орон нутгийн цагаар 22-ны өдөр олон нийтэд хандан үг хэлэхдээ, ОХУ Украинд халдан түрэмгийлсний улмаас үүсээд буй эрчим хүчний хямралыг шийдвэрлэхийн тулд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэхээ мэдэгдэв.

Ерөнхийлөгч Макрон Францын анхны далайн салхин цахилгаан станцыг барих баруун боомт хот Сен-Назерт айлчлах үеэрээ холбогдох хуулиудыг шинэчлэн найруулна гэж мэдэгдсэн талаар BFM болон Associated Press агентлагууд мэдээлэв.

Тухайлбал, далайн салхин цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулахад зарцуулдаг хугацаа 10-12 жил байсныг 6 жил болгон бууруулах бол нарны цахилгаан станц байгуулахад 6 жил зарцуулдаг байсныг 3 жил болгон бууруулах зорилт тавьж буй аж.

Тэрээр үргэлжлүүлэн, Украины дайн Оросын байгалийн хийд түшиглэсэн Европын эрчим хүчний загварыг эвдэж, бүх зүйлийг өөрчилсөн гэж хэлээд сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг түргэтгэх шаардлагатайг дахин онцолжээ.

Франц улс нт 2020 он гэхэд эрчим хүчний эх үүсвэрийнхээ 23 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэх зорилт тавиад байсан ч бодит байдал дээрээ Европын холбооны 27 гишүүн орныг уг үзүүлэлтээр нь дундажласан хувь болох 22-оос ч бага буюу ердөө 19 хувьтай байгаа юм.

Цөмийн шинэ реактор барих төлөвлөгөөгөө өмнө нь зарлаж байсан ерөнхийлөгч Макрон "Зөвхөн сэргээгдэх эрчим хүч юм уу цөмийн эрчим хүчийг дангаар ашиглах нь үр дүнгүй юм" гэж хэлээд, цөмийн цахилгаан станцуудын бүтээн байгуулалтын явцыг мөн хялбарчлах шаардлагатай байна гэв.

Франц улс эрчим хүч үйлдвэрлэлийнхээ бараг 70 орчим хувийг цөмийн эрчим хүчнээс гарган авдаг ч 56 цөмийн реакторын 32 нь эвдрэл гэмтэл, зэврэлт зэргээс болж үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа нь эрчим хүчний хангамжид ачаалал өгөх болжээ.

Нэгэн цагт Европын хамгийн том цахилгаан эрчим хүч экспортлогч байсан Франц улс энэ өвөл хангалттай эрчим хүч үйлдвэрлэх боломжгүйн дээр цахилгаан эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхээс өөр аргагүйд хүрж болзошгүй байдал тулгараад байгаа билээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
2
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
66.181.161.83
   /
2022, 9 сарын 26. 18:40

Үхэр минь хөлдөөж яахнуу чамд гай болсон биш

Зочин
202.126.90.22
   /
2022, 9 сарын 26. 16:38

Хурдхан өвөл болоод үзэл бодлоо бусад улсад тулагдаг эдгээр хөгжилтэй гэх оронуудыг хөлдөөгөөд өгөөч бурхан минь

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02