Manchester United клубийн санхүүг сөхөж үзвэл…
9 сарын 23. 1:030

Manchester United клубийн 2021-2022 оны улирлын нийт орлого 18 хувиар өсөж 583.2 сая фунт стерлинг болжээ. Гэвч алдагдал мөн адил нэмэгдэж 115.5 сая фунтэд хүрсэн байна.

Manchester United-ийн зургаадугаар сараар эцэслэсэн санхүүгийн нэг жилийн алдагдал өмнөх жилийнхээс 23.3 сая фунт стерлингээр нэмэгдсэн байна. Түүнчлэн клубийн нийт өр төлбөрийн хэмжээ 2021 онд 419.5 сая фунт стерлинг байсан бол энэ онд 514.9 сая фунт серлинг болж 22 орчим хувиар өссөн юм.

Ийнхүү алдагдалтай ажиллах болсонд цалингийн зардал нэг жилийн дотор 19 хувиар өссөн нь нөлөөлсөн. Клубт Кристиано Роналдо, Жейдон Санчо, Рафаэль Варан нарын өндөр үнэлгээтэй тамирчид багтаж буй тул нийт цалингийн зардал 384.2 сая фунт стерлинг болон өсжээ. Энэ бол Премьер лигийн түүхэн дэх хамгийн өндөр цалингийн зардал юм.

Бид алдагдалтай ажилласанд 2021 оны долоодугаар сард зуны аялан тоглолт хийгээгүй, материаллаг болон үндсэн хэрэглээний зардал нэмэгдсэн, фунт стерлингийн ханш суларсан зэрэг олон зүйл нөлөөлсөн. Гэвч 2022 онд манай санхүүгийн байдал цар тахал намжихтай зэрэгцэн сайжирч эхэлж байна” хэмээн клубийн санхүү хариуцсан захирал Клифф Бати хэллээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ