Шри Ланкийн эдийн засаг: Өнгөрсөн, одоо, ирээдүй
2022, 9 сарын 23. 8:590

Шри Ланкийн нэг жилийн инфляцын түвшин наймдугаар сарын байдлаар 70.2 хувь хүрч сүүлийн 70 жил тохиож байгаагүй их хямрал нүүрлэж байна. Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэг жилийн өмнөх мөн үеэс 84.6 хувиар нэмэгдсэн. Улсын эдийн засаг наймдугаар сар хүртэлх ердөө гурван сарын хугацаанд 8.4 хувиар агшжээ.

Ковидын цар тахал дэгдэхээс өмнө Шри Ланк улсын гадаад валютын нөөц аялал жуулчлалаас шууд хамааралтай байсан юм. Олон улс хилээ хаасны улмаас хямрал эхэлсэн билээ. Түүнчлэн төрийн байгууллагууд санхүүгийн зөв менежмент хийж чадаагүй тул 2022 оны эхэн үед улс дампуурлаа зарласан. Улмаар сүүлийн саруудад улс төрийн маш их үймээн, бослого болсны эцэст Ерөнхийлөгч Готабаяа Ражапакса гадаад орон руу зугтан удалгүй албан тушаал хүлээлгэн өгсөн билээ. Тус улсын иргэдийн олонх нь Ерөнхийлөгчийн удирдлага буруу байсан нь хямралд хүргэлээ хэмээн буруутгаж байна. Өдгөө 22 сая хүн аж төрдөг Өмнөд Азийн тус улсад энэ онд өргөн хүрээний улс төр, санхүүгийн үймээн, бослого дэгдэж байна. Төрийн сан хоосорч, гадаад валютын нөөц дууссан тул түлш, эм, бордоо, хүнс зэрэг нэн чухал хэрэглээний бүтээгдэхүүнээ худалдан авах боломжгүй болсон юм.

Шри Ланкийн төв банкнаас наймдугаар сарын инфляц 70.2 хувьд хүрсэн нь оргил үе бөгөөд удахгүй буурна гэж мэдэгдлээ. Ийнхүү мэдэгдэх болсон нь есдүгээр сарын эхэн үед Шри Ланк улс Олон улсын валютын сангаас 2.9 тэрбум ам.долларын зээл авах урьдчилсан гэрээ байгуулсантай холбоотой юм.

ОУВС-аас гадна бусад орны тусламжийг авахаар өөр аргагүй. Үүнд хөрш Энэтхэг улс хамгийн шуурхай тусламж үзүүлж эхэлсэн. Есдүгээр сарын 20 өдөр Энэтхэг улс хөрш Шри Ланкдаа өрийн бүтцээ дахин зохион байгуулахад нь туслахын тулд урт хугацааны хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргасан. Өмнө нь 4 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж үзүүлсэн юм. Тэрчлэн Энэтхэг улс Шри Ланк руу нийлүүлэх 1.2 тэрбум ам.долларын импортын төлбөрийг хойшлуулахаас гадна 55 сая ам.долларын бордоог зээлээр олгох санал тавиад байна. Шри Ланкийн төрийн эрх баригчид өнөөдөр буюу есдүгээр сарын 23 өдөр олон улсын зээл олгогчдынхоо төлөөлөлтэй уулзалт хийн эдийн засгийн бэрхшээл, эрсдэл, боломжийн талаар ярилцаж өр төлбөрийнхөө хугацааг хойшлуулах, өрийн бүтцийг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлт тавина.

Шри Ланкийн хувьд хүнсний үнийн инфляц хамгийн өндөр дэлхийн 10 орны нэгд багтсан. Энэ нь хямрал нэлээд хугацаанд үргэлжлэхийг илтгэж байна. Бордоо худалдан авч чадахгүй байгаагаас тариалангийн гарц бараг 50 хувиар буурсан гэж зарим эх сурвалж мэдээллээ. Улмаар хүнсний хомсдол хурцаар үүсэж байна. Гадаад валютын нөөцгүй учир гаднаас хүнсний бүтээгдэхүүн импортлох боломж хомс юм. Тиймээс НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн албанаас “Яаралтай хүнсний тусламж үзүүлэхгүй бол нөхцөл байдал аймшигтай болно” гэж санууллаа. Улмаар НҮБ-ын тус хөтөлбөрийн хүрээнд Австралиас 15 сая ам.долларын 600 тонн цагаан будааг эхний ээлжид Шри Ланк руу хүргүүлсэн. Удахгүй нэмж цагаан болон бусад төрлийн будаа, хүнсний тос тусламжаар нийлүүлнэ. Эдгээр тусламжийн барааг Шри Ланкийн 22 сая хүн амаас хямралд хамгийн их өртсөн 3.4 сая иргэнд тараах юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59