ХААН Банк “Оюутолгой” ХХК-тай хамтран ажиллах гэрээгээ сунгажээ
2022, 9 сарын 23. 9:510

ХААН Банк “Оюутолгой” ХХК-ийн ханган нийлүүлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийн бүтээгдэхүүнээр хамтран ажиллах гэрээгээ сунгаж, холбогдох талуудтай өчигдөр гарын үсэг зурлаа.

Монголын уул уурхайн тэргүүлэгч компани “Оюутолгой”-д бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгч байгууллага болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг ХААН Банкны зүгээс зээлийн нөхцөлөө бууруулан дэмжиж ажилласнаар эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед бизнесийн эрсдэлийг нь бууруулж, сорилтыг даван туулахад нь туслах зорилготой юм.

ХААН Банк 2016 оноос хойш “Оюутолгой” ХХК-ийн ханган нийлүүлэгч байгууллагуудтай тогтвортой хамтран ажиллаж, авлага барьцаалсан хөнгөлөлттэй зээл олгож буйн зэрэгцээ зээлтэй холбоотой шимтгэл хураамжаас бүрэн чөлөөлж буй төдийгүй жил бүр гэрээгээ шинэчлэн байгуулахдаа нөхцөлийг нь хэвээр хадгалж буйд харилцагчдынхаа өмнөөс талархалтай байна.

Хэрэв танай аж ахуйн нэгж “Оюутолгой” ХХК-ийн ханган нийлүүлэгч мөн бол өөрт ойр байрлах ХААН Банкны салбар нэгжид хандан зээлийн материалаа бүрдүүлэн өгөх боломж нээлттэйг энэ ташрамд дуулгая.

ХААН Банк сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 1.4 тэрбум ам.долларыг гаднын хөрөнгө оруулагчдаас зээл хэлбэрээр татаж, бизнес эрхлэгчдийг санхүүжилтээр дэмжиж ажиллалаа. Эдгээр урт хугацаат эх үүсвэрийн дийлэнх нь ногоон бизнесийг дэмжих төсөл, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, орон нутгийн бизнесийг дэмжих зориулалт бүхий жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслүүдэд зарцуулагдсан байна.


Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28