Европын орнууд Оросоос хараат байдлаа бууруулахын хэрээр Хятадын нарны хавтангийн үйлдвэрлэлээс хараат болж байна
2022, 9 сарын 23. 10:070

Европын орнууд олон 10 жилийн турш Оросын эрчим хүчний бүтээгдэхүүнээс хараат байсан. Харин одоо авторитар дэглэмтэй орноос эрчим хүчний шууд хамааралтай байх нь хэр зэрэг эрсдэлтэй болохыг сайтар мэдэрч байна. Улмаар ОХУ-аас хараат байдлаасаа гарч буй боловч тэр хэрээр өөр нэгэн авторитар улсаас мөн л эрчим хүчний бүтээгдэхүүний хараат байдалд орж байна. Тэр нь Хятад гүрэн ажээ.

Хятадаас Европ руу экспортолж буй нарны эрчим хүчний хавтан эрс нэмэгджээ. Тухайлбал, энэ оны эхний найман сарын байдлаар Хятадаас импортолж авсан нарны хавтангийн үнийн дүн 16 тэрбум ам.долларт хүрсэн нь нэг жилийн өмнөхөөс хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Үнийн дүн ийнхүү өссөнд үйлдвэрлэлийн зардал, полисиликон зэрэг үндсэн түүхий эдийн ханш нэмэгдсэн зэрэг олон нөлөө байх боломжтой. Гэвч Хятадаас нийлүүлсэн нарны хавтангийн борлуулалтыг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлаар нь хэмжиж үзвэл мөн адил илт өссөн үзүүлэлт харагдаж байна. Тухайлбал, Европ тив энэ оны эхний хагас жилд Хятадаас 42.4 гигаваттын хавтан импортолсон нь нэг жилийн өмнөх мөн үеэс 137 хувиар өссөн хэмжээ юм. Нэг гигаватт эрчим хүчийг 3.1 сая ширхэг нарны хавтан гэж энгийнээр ойлгож болно. Хятад улс дэлхийн нарны хавтан үйлдвэрлэлийн 75 хувийг дангаар эзэгнэдэг. Түүнчлэн нарны хавтан үйлдвэрлэхэд шаардлагатай үндсэн түүхий эд, жижиг хэсгүүд болох зай, цахиурын хавтан, полисиликон зэрэг материалын үйлдвэрлэлд Хятадын эзлэх орон зай үлэмж том юм.

Улмаар Европын холбоо Оросын эрчим хүчний бүтээгдэхүүнээс татгалзахын хэрээр Хятадын эрчим хүчний салбарт өсөлт харагдаж байна. Энэ нь эргээд Европын эрчим хүчний салбарын аюулгүй байдлыг дахин алдагдуулах магадлалтай. Тухайлбал, Европын холбоо ОХУ-ын эрчим хүчнээс хараат байдлаас гарахын тулд 210 тэрбум евро зарцуулах тухай мэдээлэл тавдугаар сард гармагц Хятадын нарны хавтан үйлдвэрлэгч томоохон компаниудын хувьцааны ханш илт өссөн билээ.

Эх сурвалж: Quartz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04