Швейцарийн төв банк бодлогын хүүгээ 0.75 пунктээр өсгөх шийдвэр гаргажээ
9 сарын 23. 10:090

Швейцарийн үндэсний банк орон нутгийн цагаар 22-ны өдөр бодлогын хүүгээ 0.75 пунктээр нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаа мэдэгдэв.

Тус банкны зүгээс мөн өдөр "0.75 пунктээр өсгөхөөс аргагүй нөхцөл байдалд ороод байна. Инфляцын өсөлтийг тогтворжуулахын тулд ийм шийдвэр гаргалаа” хэмээн тайлбарласан байна.

Энэ нь Швейцарь улс бодлогын хүүгээ нэг дор 0.75 пунктээр нэмэгдүүлж буй анхны тохиолдол бөгөөд ингэснээр сөрөг (-0.25%) хүүтэй байсан бодлогын хүү 0.5 хувь болж өсөх юм.

Үүний зэрэгцээ, өнгөрөгч 8-ны өдөр Европын Төв банк (ECB) бодлогын хүүгээ 0.5 хувиас 1.25 хувь болгон өсгөх томоохон шийдвэрийг гаргасан билээ. Учир нь өнгөрсөн сард евро хэрэглэдэг Евро бүсийн 19 орны инфляцын түвшин 9 хувиас давсан нөхцөл байдлыг харгалзан үзэж энэхүү арга хэмжээг авах болсон хэмээн тайлбарласан юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ