Хойд Солонгос ОХУ-д зэвсэг нийлүүлээгүй хэмээн АНУ-ын мэдэгдлийг эрс үгүйсгэлээ
2022, 9 сарын 23. 10:330

Орос улс Хойд Солонгосоос пуужин, их бууны сум худалдан авах ажиллагаа үргэлжилж байна гэж АНУ мэдээлсэн. Тухайн үед олон улсын хориг арга хэмжээнээс болж Иран болон Хойд Солонгосоос зэвсэг авахад хүрсэн гэж мэдэгдэж байсан юм.

Дээрх мэдэгдлийг Оросын талаас эрс үгүйсгэсэн. Харин одоо Хойд Солонгос “Бид Орос улсад зэвсэг нийлүүлээгүй. Цаашид нийлүүлэх төлөвлөгөө байхгүй. АНУ болон бусад дайсагнагч орнууд цэргийн болон улс төрийн зорилгоор худал мэдээлэл тарааж байна” хэмээн мэдэгдлээ.

АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч есдүгээр сарын эхэн үед Орос улс Хойд Солонгосоос олон сая тооны сум болон пуужингийн төрлийн зэвсэг худалдан авч байгаа тухай албан ёсоор мэдэгдсэн. Гэвч удалгүй АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби уг мэдэгдлийг няцаан “Худалдан авалт хараахан дуусаагүй байгаа. Мөн тэдгээр зэвсгийг Украины дайнд ашиглахыг нотолсон баримт байхгүй” гэж мэдэгдсэн билээ.

Орос ба Хойд Солонгосын харилцаа 1991 онд ЗХУ задран унасны дараа илт муудсан боловч сүүлийн жилүүдэд “нэг дайсантай” болсон тул харилцаа нь сайжирч байна. Хойд Солонгос Украины дайн эхэлсэнд АНУ-ыг буруутгаж байгаа юм. Тэрчлэн, Украинаас салан тусгаарлагч хоёр бүс нутгийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Орос ба Хойд Солонгос есдүгээр сарын эхээр “хоёр улсын найрамдалт харилцааг улам бэхжүүлнэ” хэмээн дэлхий дахинд найрсаг харилцаагаа албан ёсоор мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02