Ажлын дөрвөн өдөртэй долоо хоног бүтээмжийг бууруулахгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ
2022, 9 сарын 23. 11:160

Их Британийн 70 гаруй компани сүүлийн зургаан сарын хугацаанд ажилтнуудаа долоо хоногт дөрвөн өдөр ажиллуулахдаа таван өдрийн цалин тооцон олгох туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Тэд ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг ерөнхийдөө “дажгүй, боломжийн” хэмээн урьдчилсан байдлаар дүгнэж байна.

Компаниудын олонх ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийн туршилтын үед бүтээмж буураагүй гэж мэдэгдлээ. Харин ч зарим тохиолдолд бүтээмж өссөн гэж тооцсон байна. Зургаан сарын туршилтын хугацаа эхлээд гурван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Дээрх хугацаанд үр дүнг дүгнэхэд хангалтгүй боловч туршилтыг хэрэгжүүлж буй 73 компанийн 41 нь урьдчилсан байдлаар дүгнэлт гаргахад бэлэн гэв. Тэрхүү 41 компанийн 35 нь ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг цаашид үргэлжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Харин зургаан компани нь бүтээмж илт өссөн хэмээн онцолж байна. Туршилт банк, санхүүгийн үйлчилгээ, маркетинг, эрүүл мэнд, жижиглэн худалдааны зэрэг олон салбарыг хамарч байна.

Английн инженерийн үйлчилгээ үзүүлэгч Allcap компанийн захирал Марк Родерик “Үйлчлүүлэгчдэд ялгаа мэдрэгдээгүй. Харин ажилтнууд тун баяртай байгаа. Зуны улиралд ажиллах хүч дутагдах бэрхшээл тулгарч байна. Гэвч манай компани ажлын дөрвөн өдрийн туршилтыг цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа” гэв. Харин Perpetual Guardian компанийн үүсгэн байгуулагч Эндрю Барнес “Бүтээмж нэмэгдэж, ажилчдын стрессийн түвшин буурсан” гэж ярилаа.

Ажлын дөрвөн өдрийн туршилт өдгөө Испани, Ирланд, Япон, Арабын Нэгдсэн Эмират, АНУ, Канад, Швед, Шинэ Зеланд, Австрали, Бельги, Их Британи зэрэг орнуудад гол төлөв төрийн бодлогын дэмжлэгтэйгээр үргэлжилж байна. Энэ оны сүүлчээр болон 2023 оны эхний хагас жилд зарим туршилтын үр дүнг дүгнэнэ.


Эх сурвалж: Forbes, New York Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02