Өнгөрсөн гурав хоногт олон улсын төв банкнуудын бодлогын хүү хэрхэн өөрчлөгдөв?
2022, 9 сарын 23. 12:130

АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээс өсгөсний дараа Их Британи, Норвег, Индонез, Өмнөд Африк зэрэг улсуудын төв банкнууд мөн адил бодлогын хүүгээ нэмсэн. Харин Турк олон улсын чиг хандлагыг сөрж хүүгээ бууруулсан бол Япон улс сөрөг түвшинд хэвээр үлдээх шийдвэр гаргалаа.

Есдүгээр сарын 20-22 өдрүүдэд АНУ, Өмнөд Африк, Швейцарын төв банкнууд бодлогын хүүгээ тус бүр 75 суурь нэгжээр харин Английн төв банк, Норвегийн төв банк, Индонезийн төв банк бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр тус тус нэмэгдүүлсэн. Тэд бүгд инфляцын өсөлтийг хязгаарлахын тулд ийнхүү эдийн засгаа удаашруулж байна.

Харин Турк улсад инфляц 80 хувьд хүрээд байгаа боловч төв банк нь бодлогын хүүгээ эсрэгээр нь бууруулах арга хэмжээ авч олон улсын зах зээлийг гайхширахад хүргэлээ. Туркийн төв банк есдүгээр сарын 22 өдөр бодлогын хүүгээ 100 суурь нэгжээр бууруулсан. Тэд “Эдийн засгийн эргэлт, өсөлт удааширсан тул ийнхүү бууруулж байна. Тэрчлэн олон улсын геополитикийн эрсдэл тус шийдвэрт нөлөөлсөн” гэж тайлбарлалаа.

Харин Японы төв банкны удирдах зөвлөл хоёр өдрийн турш мөнгөний бодлогын талаар хуралдсаны эцэст бодлогын хүүгээ сөрөг түвшинд үргэлжлүүлэн барих шийдвэр гаргав. Тус шийдвэрийн дүнд иений ам.доллартой харьцах ханш үргэлжлүүлэн унах өндөр магадлалтай байна.

Эх сурвалж: Quartz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02