Microsoft: Судалгаагаар удирдлагын зүгээс ажилтнуудаа гэрээс ажиллахдаа бага ажил хийдэг гэж боддог
2022, 9 сарын 23. 16:590

Microsoft компани “гэрээс ажиллах үеийн ажлын бүтээмж”-ийн тухайд нэгэн судалгаа явуулжээ. Судалгаанд тэд 11 орны 20000 ажилтан, удирдлагыг хамруулсан байна.

Судалгааны гол асуулга нь ажилтан гэрээсээ ажиллахад хэр бүтээмжтэй ажилладаг талаар хоёр талын дүнг харьцуулахад чиглэжээ. Улмаар судалгааны дүнд ажилтнууд болон удирдлагуудын санал бүтээмжийн тал дээр эрс зөрдөг болохыг олж мэдсэн байна.

Судалгаанаас үзвэл захирлуудын зүгээс ажилтан гэрээс ажиллахдаа оффист ажилладаг шиг бүтээмжтэй ажиллаж чаддаг эсэхэд зовнидог гэсэн дүгнэлт гарсан бол ажилтнуудын 87 хувь нь өөрсдийгөө гэртээ илүү бүтээмжтэй ажилладаг гэж дүгнэдгийг олж мэджээ. Харин менежерүүдийн 80 хувь нь дээрх байр суурьтай санал зөрж, гэрээс ажиллахдаа ажилтан бүтээмжийн хувьд сул ажилладаг гэж үздэг нь тогтоогдсон байна.

Тийнхүү судалгааны үр дүнгийн хүрээнд Microsoft компанийн гүйцэтгэх захирал Сатья Наделла BBC агентлагт ярилцлага өгчээ. Түүний зүгээс цаг үе өөрчлөгдөж, хүмүүсийн ажиллах хэв маяг цар тахлын өмнөх үе рүү бүрэн шилжих боломжгүй болсон энэ нөхцөлд ажилтнууд хийгээд удирдлагуудын ойлголтыг нэгтгэх хэрэгтэй гэсэн юм.

Сатья Наделлагийн үзэж байгаагаар ажилтнуудын өөрсдийгөө үнэлэх үнэлгээ хийгээд удирдлагуудын ажилтнуудаас хүлээх хүлээлт ихээхэн хол зөрүүтэй байгааг энэхүү судалгаа харуулж байгаа гэнэ. Улмаар Microsoft компанийн зүгээс уг асуудалд нэгэн гаргалгаа боловсруулсан нь Viva гэх программ юм. Энэхүү программыг компаниуд дотоод хэрэгцээнд нэвтрүүлснээр ажилтнууд удирдлагатайгаа шууд харьцах боломжтой болох ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02