Францын Total компани Катарын байгалийн хийн салбарт 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ
2022, 9 сарын 25. 4:252

Францын эрчим хүчний томоохон тоглогчдын нэг TotalEnergies компани орон нутгийн цагаар 24-ний өдөр Катарын хийн ордыг өргөжүүлж хөгжүүлэхэд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээнд үзэглэсэн талаар France Press болон Bloomberg News сувгууд мэдээлэв.

Тус мэдээнд дурдаснаар Катарын Эрчим хүчний сайд Саад Аль-Каби болон TotalEnergies компанийн ерөнхий захирал Патрик Фуян нар мөн өдөр гэрээнд гарын үсэг зурсан байна. Ингэснээр тус компани нь Northfield South Gas төслийн 9.3 хувийг эзэмших юм. Northfield South Gas төслийн 25 хувийг Франц болон гадаадын компаниуд эзэмших бол үлдсэн 75 хувийг нь Катарын засгийн газар эзэмших аж.

Өнгөрөгч 6-р сард TotalEnergies компани нь Northfield East Gas төсөлд мөн 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах гэрээнд гарын үсэг зураад байсан билээ.

Аль-Каби өнөөдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Катарын байгалийн хийн хөгжлийг өргөжүүлэхэд Францын TotalEnergies компани стратегийн үүрэг гүйцэтгэнэ хэмээн цохон тэмдэглэсэн байна.

1.5 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалттай холбогдуулан Фуян "Бидэнд эрчим хүч үйлдвэрлэлийн шинэ суваг зайлшгүй хэрэгтэй" гэж тайлбарлаад Европын орнууд шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) урт хугацааны гэрээнд гарын үсэг зурахад бэлтгэх ёстой гэж дурджээ.

Украинд халдан түрэмгийлснийх нь төлөө Барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлснээс хойш эрчим хүчний үнэ огцом өссөөр байгаа билээ. Тиймээс Европын орнууд Оросын хийг орлох эрчим хүчний импортын тогтвортой, найдвартай сувгийг олохын тулд тун их хичээл зүтгэл гаргаж байгаа юм.

Германы канцлер Олаф Шольц мөн өдөр Саудын Арабт айлчилж угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салмантай уулзах бол 25-нд Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ) болон Катарт айлчлахаар болсон талаар бид мэдээлсэн билээ. Герман улс Катартай шингэрүүлсэн хий болон устөрөгч нийлүүлэх гэрээ байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм.

Катар бол АНУ, Австралийн дараа орох шингэрүүлсэн хийн хамгийн үйлдвэрлэгч орнуудын нэг юм. Катарын Northfield South хийн ордод дэлхийн байгалийн хийн нөөцийн 10 хувь байдаг юм.

Өнөөг хүртэл Өмнөд Солонгос, Япон, Хятад улсууд Катарын шингэрүүлсэн хийн гол экспортын зах зээл байсан бол Европ холбооны орнууд эрчим хүчний асуудалд нэрвэгдэх болсноор Катар нь Их Британи, Герман зэрэг орнуудтай нийлүүлэлт, хамтын ажиллагааны нэмэлт төлөвлөгөөг хэрэгжүүлэх болоод байгаа билээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
ц
202.126.90.32
   /
2022, 9 сарын 27. 13:45

,япон солонгос алсын бодолтой аль хэдий нь катараас зөөгөөд байсан нь учиртай байж орос найдваргүй гэдэгыг эртнээс мэдэрчээ

Зочин
202.126.88.195
   /
2022, 9 сарын 27. 11:09

Газар нь хол үнэ нь өндөр хөөрхий Европ хүнгүй болж Арабын улс эзэн сууна гэсэн үнэний ортой юм байна

Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47