CNN: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Оросоос дүрвэгсдийг гараа дэлгэн угтах болно гэв
2022, 9 сарын 25. 11:474

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг буруутган, дайнаа зогсоохыг хүсэхийн зэрэгцээ Оросоос дүрвэгсдийг Монгол гараа дэлгэн угтах болно гэсэн мэдэгдлийг CNN телевиз өчигдөр оройн мэдээгээрээ эшлэн түгээснийг орчуулан хүргэж байна.

Ц.Элбэгдорж В.Путинг дайн өдөөсөнд буруутгаж, түүнд дайныг зогсоох бүрэн хүч чадал байгааг сануулахын зэрэгцээ украины ард түмнийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Тэрчлэн бүх нийтийн дайчилгаанд хамгийн их өртөж буй, Орос дахь үндэсний цөөнхүүд болох буриад үндэстнийг илт олноор нь дайчилж буйг буруутган буриад, халимаг, тува, орос зэрэг үндэстэн Монголыг зорьсон тохиолдолд Монгол улс гараа дэлгэн, сэтгэлээр дэмжин угтахыг илэрхийлэв. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ийнхүү гурван минут орчим ярьсан бичлэгээ өөрийн Twitter хуудсанд нийтэлснийг олон улсын CNN, Euromaiden, Foreign Policy зэрэг хэвлэлүүд эш татан мэдээлсэн байна.

Тухайлбал, CNN телевизээр “Орос дахь буриад үндэстэн дайчилгаанд илүү ихээр өртөж байгаа мэдээлэл байна. Үүнийг хөрш Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж шүүмжилж, Путинг буруутгалаа” хэмээн түгээсэн. Ц.Элбэгдорж “В.Путин таны дайчилгаа гашуудлын нуур үүсгэж байна. Хүний аминд хүрэх, эвдэн сүйтгэхээ зогсооно уу. Оросоос зугтаан гарч буй иргэдэд хандан хэлэхэд дэлхий та бүхнийг гараа дэлгэн, сэтгэлээр дэмжин угтах болно” хэмээв. CNN үргэлжлүүлэн Оросоос гарахыг хүссэн, хилийн цэг дээрх автомашины урт цувааг харуулан орос эрс Монгол, Финланд, Казакстан, Гүрж, Армен рүү зугтаж байна гэж мэдээлсэн юм.

Ц.Элбэгдоржийн бичлэг дээрх яриаг өөрийнх нь сийрүүлсэн хувилбараар хүргэе.

Эх сурвалж: CNN, Twitter

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
2
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 4 сэтгэгдэл
Иргэн
103.57.94.93
   /
2023, 5 сарын 23. 7:27

Чи юугаа мэддэг юм дуугаа хулгай хийсэн юмаа цусал

Зайл
202.126.90.7
   /
2022, 9 сарын 26. 13:35

Энэ хөгийн хүзүүгүй хулгайч гадны урвагч

Анчин
202.9.46.215
   /
2022, 9 сарын 25. 21:36

Монголдоо хамгийн их нэр хүндгүй болсон адгийн шаар даа .орос монголын хооронд яс хайгч ийм новшоо ерөнхийлөгчөө болгож байсанд үнэндээ маш их харамсахымдаа.новш гэж

Бат
202.9.46.34
   /
2022, 9 сарын 25. 14:08

Хулгайч хүзүүгүй хуцахгүй дуугай зайл улсаас хулгай хийсэн мөнгөө улсад өгөө адгийн хулгайч минь

Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41