McDonald’s компанийг өнгөт арьст эзэнтэй бизнесийг ялгаварлан гадуурхдаг хэмээн шүүхэд өгөв
2022, 9 сарын 25. 18:140

Медиа салбарын алдартан Байрон Аллен McDonald’s компанийг бизнесийн шийдвэр гаргахдаа арьс өнгөөр ялгаварладаг хэмээн шүүхэд мэдүүлж 10 сая ам.доллар нэхэмжиллээ.

Аллен тус компанийг иргэний эрхийн тухай хууль зөрчсөн хэмээн батлахаар оролцож байгаа бөгөөд “Эдийн засгийн ялгаварлан гадуурхалт нэн даруй зогсох ёстой” хэмээн өгүүлсэн юм. McDonald's компани нь зар сурталчилгааны зардалдаа жил бүр 1.6 тэрбум орчим ам.доллар төсөвлөдөг бөгөөд үүний ердөө 5 сая ам.долларыг Африк гаралтай америк иргэний эзэмшдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зарцуулдаг хэмээн Аллен буруутгаж байна. Түүний цаг агаар, хошин шогийн сувагт мөн адил сурталчилгаа нийлүүлэхээс татгалзсан гэв.

Харин хариуцагч талд ажилладаг, Ерөнхийлөгч асан Обамагийн хуульч асан Лоретта Линч “Түүний нэхэмжлэлд арьс өнгөөр ялгаварласан асуудал огт хамаагүй. Энэ бол цэвэр орлого, мөнгөний тухай маргаан. Нэхэмжлэгч тал үндэслэлгүй мэдэгдэл хийж байна” гэв.

McDonald's-ийн эсрэг 2020 болон 2021 онуудад өнгөт арьст франчайз эзэмшигчдийг гадуурхдаг хэмээн шүүхэд хэрэг үүсэж байсан билээ.


Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04