Оросын цахим худалдааны платформ Ozon Holdings бүтцийн өөрчлөлт хийхээр 35 хувийн буурсан үнээр бондоо эргүүлэн авна
2022, 9 сарын 25. 19:040

Оросын цахим худалдааны платформ Ozon Holdings Plc-ийн хувьцаа Америкийн биржээс хасагдсаны улмаас бүтцийн өөрчлөлт хийхэд хүрсэн. Энэ хүрээнд ам.долларын хөрвөх бондоо 35 хувийн хөнгөлөлттэй үнээр эргүүлэн худалдаж авахыг санал болгож байна.

Тэгэхдээ рублиэр бол нэрлэсэн үнийн дүнгийн 83 хувиар, ам.доллароор бол нэрлэсэн үнийн дүнгийн 65 хувиар тооцох ажээ. Тус компанийн 750 сая ам.долларын хөрвөх бондын хугацаа 2026 онд эцэслэх байсан боловч ОХУ Украинд халдсаны улмаас NASDAQ биржээс хасагдсан тул 2022 оны эхээр эргүүлэн төлөх хэрэгтэй болсон. Гэвч тухайн үед санхүүгийн боломжгүй байсны улмаас бонд эзэмшигчидтэй хэлэлцээр хийсээр өнөөдрийг хүрсэн билээ. Компанийн зүгээс Орос дахь охин компаниудаасаа шаардлагатай санхүүжилтийг гаргаж байгаа бөгөөд ОХУ-ын засгийн газраас зөвшөөрөл олгосон гэв.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00