Египет улс өмч хувьчлалаар 6 тэрбум ам.доллар босгоно
2022, 9 сарын 25. 19:270

Орос Украин руу довтолсны улмаас Египетийн эдийн засаг хүнд байдалд ороод байна. Тиймээс тус улс төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийнхээ хувьцааг борлуулах замаар 2023 оны зургаадугаар сараас өмнө 6 тэрбум ам.доллар босгох хөтөлбөр эхлүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд хувьцааг олон нийтэд нээлттэй арилжихын зэрэгцээ стратегийн хөрөнгө оруулагчдад багцаар нь санал болгох бөгөөд төрийн сангаас дэмжлэг үзүүлнэ хэмээн Египетийн Төлөвлөлтийн сайд Хала Элсаид хэллээ. Тэрбээр хувьчлагдах компаниудын жагсаалтыг зарласангүй. Египет улс гадаадын хөрөнгө оруулагчдыг татахыг хичээхийн зэрэгцээ Олон улсын валютын сантай шинэ зээлийн хэлэлцээр хийж байна. Энэ оны гуравдугаар сараас хойш Египетийн өрийн зах зээлээс 22 тэрбум ам.доллар гарчээ. Хувьчлалын тухай шинэ мэдээллийг Zangia News шуурхай хүргэх болно.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00