Сергей Лавров: Энэтхэг, Бразилийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон болгох хэрэгтэй
2022, 9 сарын 25. 19:396

ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров орон нутгийн цагаар 24-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэх үеэрээ Энэтхэг, Бразили улсуудыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд болгох хэрэгтэй гэв.

ТАСС болон The Guardian, Reuters зэрэг томоохон агентлагуудын мэдээлснээр, Гадаад хэргийн сайд Лавров мөн өдөр Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд зохион байгуулагдаж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулган дээр ийнхүү мэдэгдээд авчээ.

Лавров “Зарим улс орнууд Аюулгүйн зөвлөлийн эрх мэдлийг алдагдуулах оролдлого хийж байгаад бид санаа зовохгүй байж чадахгүй. Тэдгээр улсууд Аюулгүйн зөвлөл болон НҮБ өнөөдрийн бодит байдалд дасан зохицох ёстой” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Тэрээр мөн АНУ нь Тайванийг тойрон "галаар тоглож байна" хэмээн шүүмжилжээ.

Түүнчлэн АНУ-ыг Энэтхэг-Номхон далайн орнуудаас бүрдсэн “хаалттай” бүлэглэл байгуулж байгааг шүүмжилж Азийн бүс нутгийг хяналтандаа байлгахыг оролдож байна гэж үзэж байгаагаа цохон тэмдэглэв.

Тэрээр “Дэлхийн ирээдүйн хувь заяа яг одоо л шийдэгдэх гэж байна. Тодруулж хэлвэл зөвхөн нэг орны ноёрхолд нийцүүлсэн дэг журамтай болох уу үгүй юу гэдэг асуудал тулгараад байна” хэмээн АНУ-ыг чичилжээ.

Өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилснаас хойш Тайванийн хоолой дахь цэргийн хурцадмал байдал нэмэгдсээр байгаа билээ.

Харин ерөнхийлөгч В.Путин Хятадыг дэмжихээ тодорхой илэрхийлсээр байгаа юм.

Тодруулбал тэрээр өнгөрөгч 15-ны өдөр Узбекистаны Самарканд хотноо зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэрээ "Тайванийн хоолойд АНУ болон түүний холбоотнуудын өдөөн хатгалгыг эрс буруушааж байна" гэдгээ илэрхийлсэн билээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
2
0
15
4
3
5
Сэтгэгдэл үлдээх
Нийт 6 сэтгэгдэл
Z
43.228.131.83
   /
2022, 9 сарын 28. 11:42

Юмны 2 тал наад цаад учрыг олж мэдэж чадаагүй.чадах ч үгүй байж солиорсон юм бичихээ болих хэрэгтэй. Энэ эргүү дагзнууд.

Mongol
139.5.219.21
   /
2022, 9 сарын 28. 7:31

NATO hend ch haldaagui, harin oros metees hamgaaldag

202.126.90.26
   /
2022, 9 сарын 28. 4:57

Америк Буруутай Нато эвслээ наашлуулж оросыг өддөг

202.21.124.129
   /
2022, 9 сарын 28. 13:12

Erguu mal huurt chi dut za

0 0
202.126.88.86
   /
2022, 9 сарын 28. 7:33

эргүү мал аа яалт ч үгүй оросын буруу нато г өөрсдөө өргөн болгоод хил дээрээ авчирсаан одооо орос яалт ч үгүй ялагдана

0 1
202.21.109.121
   /
2022, 9 сарын 27. 14:22

Гёрман Япон орохн зайлшгүйээ

Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00