Mazda Орос дахь үйлдвэрлэлээ зогсоох талаар ярилцаж байна
2022, 9 сарын 25. 19:460

Японы Mazda Motor Corp компани Оросын зүүн хэсэгт орших Владивосток хотод орон нутгийн автомашин үйлдвэрлэгч Sollers компанитай хамтарсан үйлдвэр эрхэлдэг. Өдгөө тус үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсоох тухай ярилцаж байна.

Үйлдвэр өнгөрсөн онд Оросын зах зээлд 30,000 гаруй автомашин борлуулсан. Гэвч гуравдугаар сард автомашины эд ангиудын хангамж тасалдах магадлал өндөр байгаа тухай Mazda-ийн зүгээс мэдээлж байсан. Улмаар хангамжийн нөөц дууссан тохиолдолд Орос дахь үйлдвэрлэлээ бүрэн зогсооно гэсэн юм. Өдгөө хангамж дуусаж байгаа ажээ. Гэвч үйлдвэрийг хэзээ хаах тухай ямар нэг албан мэдэгдэл, хугацаа одоогоор зарлаагүй байна.

Mazda-ийн өрсөлдөгч Toyota Motors Corp Орос дахь үйлдвэрээ хаах болсноо уржигдар буюу Баасан гарагт албан ёсоор мэдэгдсэн билээ. Шалтгаан нь мөн адил эд ангийн хангамж тасарсан гэж Toyota мэдэгдлээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50