ОХУ-ын Ерөнхийлөгч хэсэгчилсэн цэрэг татлага зарласан өдрөө нууц ордон руугаа явсан гэв
2022, 9 сарын 25. 21:045

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин цэрэг татлагын эсрэг жагсаалын үеэр Москва, Санкт-Петербург хотуудын дунд орших Геленджик хавьд байрладаг нууц ордон руугаа зугтсан хэмээн Business Insider мэдээлжээ.

Тус мэдээллийг чөлөөт сэтгүүлч Фарида Русамова гурван эх сурвалжаар баталгаажуулсан хэмээн нийтэлсэн байна. В.Путин хэсэгчилсэн цэрэг татлага зарласан өдөр буюу өнгөрсөн Лхагва гарагт амралтын ордон руугаа явсан аж. Тэнд тэрбээр "бие, сэтгэлээ амрааж байгаа” гэж Русамова Telegram хуудаснаа нийтэлсэн байна. Нийслэлд эргэн ирэх хамгийн ойрын хугацаа нь Пүрэв гараг байх магадлал өндөр боловч өөрийнхөө хэд хэдэн видео бичлэгийг хийн төрийн хэвлэлүүдээр тодорхой хуваарийн дагуу цацуулахаар үлдээсэн ажээ.

В.Путин тэрхүү тансаг ордныг өөрийнх нь эзэмшил биш хэмээн үгүйсгэдэг. Шоронд хоригдож буй Оросын идэвхтэн Алексей Навальный тус ордон нь нисэх онгоцгүй бүс бөгөөд хамгаалалтын хашаатай, усан зогсоол, сүм хийд, дарсны агуулах, кино театр, спорт заал, бассейн, спа, хоккейн талбай зэрэг олон хэсэгтэй гэж өгүүлсэн байдаг. Навальный үүсгэн байгуулсан Авлигатай тэмцэх сан В.Путины ойрын хүмүүсийн “хандивласан” мөнгөөр тус ордныг санхүүжүүлсэн гэдэг ч Кремль үүнийг үгүйсгэж байгаа юм.


Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
0
3
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 5 сэтгэгдэл
Z
202.126.88.194
   /
2022, 9 сарын 28. 12:58

Аугаа Орос ялна

зочин
103.229.122.81
   /
2022, 9 сарын 28. 9:07

улс ороныг цэрэг удирддагүй гэдгийг нотолж байна.

192.82.77.74
   /
2022, 9 сарын 26. 1:37

Лалрын шар өвгөн. Үхлийн муугаар сэжгийн тахлаар сэтгэл нь там дунд байж байгаад үхнэ дээ гарцаагүй

Зочин
202.126.88.194
   /
2022, 9 сарын 28. 12:56

Шар өвгөны өмнөөс чи өөрөө үхэхийг ерөөе . 8 жил амь үрэгдсэн Орос хэлтний өмнөөс танай удам үхэхийг ерөөе

1 0
66.181.161.109
   /
2022, 9 сарын 25. 21:15

Orosiin bish amerik zunug togtsogiin boownii us bzdee nawalinii,mongoloos hujaa hunhuuz shees eebee hoer..hahaha

Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17