ОУВС-гаас дэлхийн улс орнуудад олгосон зээлийн хэмжээ түүхэн дээд амжилт тогтоожээ
2022, 9 сарын 25. 22:130

Олон улсын валютын сангийн (ОУВС) зүгээс дэлхийн улс орнуудад зээлүүлсэн мөнгөний хэмжээ нь урьд өмнө байгаагүй хамгийн их түвшинд хүрээд буй талаар мэдээлэв. Шинээр хөгжиж буй болон хөгжиж буй орнуудын хувьд цар тахлын дэгдэлт, Украины дайнаас үүдэлтэй инфляцын өсөлт, дэлхийн томоохон улс орнуудын төв банкууд бодлогын хүүгээ ээлж дараалан үе шаттайгаар өсгөж буй зэргээс хамааран санхүүгийн хямралд орж эхлээд байна.

Financial Times сонины ОУВС-гийн мэдээллээс иш татан орон нутгийн цагаар 25-ны өдрийн мэдээлснээр, ОУВС энэ оны эхнээс өнгөрсөн сарын сүүлч хүртэл дэлхийн улс орнуудын нийт 44 төсөл хөтөлбөрт олгосон зээлийн хэмжээ 140 тэрбум ам.долларт хүрсэн талаар онцолжээ. Тус мэдээнд дурдаснаар, энэхүү хэмжээ нь бүтэн жилийн турш олгосон зээллэгийн хэмжээгээрээ түүхэн дээд амжилт тогтоогоод байсан өнгөрсөн жилийнхээс аль хэдийн даваад байгаа аж. Цаашлаад “Одоогоор зөвхөн гэрээгээ үзэглэх шатандаа яваа зээлийг оруулбал нийт зээлийн хэмжээ 268 тэрбум ам.доллараас давах болно" хэмээн мөн нэмж дурдсан байна.

Гол зээлдэгчид нь шинээр хөгжиж буй болон хөгжиж буй орнууд байгаа аж. Тухайлбал ОУВС нь дефолт зарлахын яг ирмэг дээр буй Аргентин улстай 41 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр тохиролцоод байгаа бол өнгөрсөн сард Пакистан улсад 1.1 тэрбум ам.долларын тусламж үзүүлжээ. Замби, Шри-Ланка, Гана, Египет ч мөн ОУВС-тай хэлэлцээр хийж байна. Goldman Sachs хөрөнгө оруулалтын банкны тооцоолсноор Египет 15 тэрбум ам.долларын тусламж авах төлөвтэй байгаа гэв.

Улс орнуудын төв банкууд, тэр дундаа АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ их хэмжээгээр нэмж буй нь хөгжиж буй орнуудад хүнд цохилт болж байна хэмээн мөн тайлбарлажээ. Ингэснээр шинээр хөгжиж буй улс орнуудын хөрөнгийн хэмжээ ихээр буурч, дэлхийн эдийн засаг хямрах магадлал нэмэгдэж байгаатай холбоотой юм. Ам.долларын ханш үргэлжлэн чангарахын хэрээр шинээр хөгжиж буй болон хөгжиж буй орнуудын импортын худалдааны өртөг нэмэгдэж буйгаар зогсохгүй ам.доллараар илэрхийлэгдсэн өрийн дарамт ихсэж байна.

Тиймээс ч энэ ангилалд хамаарч буй улс орнууд ОУВС-гийн хаалгыг татах болж, санхүүгийн дэмжлэг хүссээр байгаа энэ үед ОУВС-гийн зээлийн чадавхи удахгүй дээд хязгаартаа хүрч магадгүй гэж зарим шинжээчид үзжээ. ОУВС-гийн стратеги, бодлогын үнэлгээний хэлтсийн дарга Викас Жош хэлэхдээ, "Одоогийн зээлийн хэмжээ нэг их наяд ам.долларын багахан хувийг эзэлж байгаа ч улс орнууд ОУВС-аас тусламж хүсэх тусам зээлийн хэмжээ цаашид нэмэгдэх нь гарцаагүй юм” хэмээн цохон тэмлэглэв.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04