БНХАУ: Коммунист намын ХХ их хуралд оролцох 2296 төлөөлөгчийг сонгон шалгаруулж дуусжээ
2022, 9 сарын 25. 22:500

Хятадын Коммунист Нам (ХКН) ирэх сарын 16-ны өдөр эхлэх “Намын ХХ их хурал”-д оролцох төлөөлөгчдийг сонгон шалгаруулж дуусжээ.

Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлагийн мэдээлснээр, 25-ны өдөр ХКН-ын зүгээс “Намын ХХ их хурал”-д оролцох 2296 төлөөлөгчийг бүгдийг нь сонгон шалгаруулж дууссан талаар онцлон хүргэв.

Төлөөлөгчдийн тоо таван жилийн өмнө буюу “Намын XIX их хурал”-д (2287) оролцож байсан төлөөлөгчийн тооноос есөөр нэмэгджээ.

Коммунист намын зүгээс “Төлөөлөгчид нь намын төв хорооноос тавьсан болзлыг хангасан, улс төрийн өндөр мэдлэгтэй, биеэ зөв авч явах чадвартай, хүсэл зорилготой, салбартаа гарамгай амжилт гаргасан шилдэг намын гишүүдээс бүрдэж байгаа” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Үүний зэрэгцээ зөвхөн намын удирдах албан тушаалтнуудаар тогтохгүй үйлдвэрийн ажилчин, дадлагажигч гэх зэрэг ажилчин ангийн төлөөлөл, эмэгтэй гишүүд, үндэсний цөөнхийн төлөөлөл болсон гишүүдийг эрх тэгш, жигд сонгосон гээд мөн эдийн засаг, шинжлэх ухаан, үндэсний батлан ​​хамгаалах, улс төрийн эрх зүй, боловсрол, суртал ухуулга, соёл, эрүүл ахуй, спорт зэрэг салбар салбарын төлөөлөгчид оролцохоор болсон тухай мэдэгджээ.

Эдгээр гишүүд нь намын их хурлын үеэр Коммунист намын 96.71 сая гаруй гишүүдийг төлөөлж, ирэх таван жилд Хятадыг удирдах Төв хорооны 200 гишүүнийг шинээр сонгохоос гадна Төв хороо, Сахилгын хяналтын төв хорооны ажлын тайланг хянан үзэж намын дүрэмд нэн даруй өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
3
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47