Их Британи татвараа сүүлийн 50 жил байгаагүй их хэмжээгээр буурууллаа
2022, 9 сарын 25. 22:530

Орлогын албан татвар, орон сууц худалдан авсны улсын тэмдэгтийн хураамж буурч, бизнесийн татваруудыг өсгөх гэж байснаа цуцлав. Эдийн засгийг өсгөхийн тулд өргөн хүрээний шинэчлэл, чиглэлийн томоохон өөрчлөлт хийх шаардлагатай гэж канцлер Кваси Квартенг хэллээ.

Английн Төв банкнаас Их Британи улсыг эдийн засгийн хямралд хэдийн орсон байж болзошгүй хэмээн анхааруулсантай холбоотой ийнхүү шуурхай арга хэмжээ авч байна. Канцлер ийнхүү мэдэгдэл хийх үед фунт стерлингийн ам.доллартой харьцах ханш сүүлийн 37 жилийн доод түвшин хүрсэн байсан юм. Их Британи орлогын албан татварын үндсэн хэмжээ нэг хувь буурч 19 хувь болгож буйгаа дөрөвдүгээр сард зарласан билээ. Мөн тус татварын дээд хэмжээг 45 хувиас багасган 40 хувиар тогтоолоо. Тэрчлэн корпорацын татварыг 19 хувиас 25 хувь хүртэл нэмэхээр төлөвлөж байснаа цуцалж хэвээр үлдээв. Ойрын хугацаанд орон сууц барихад татварын хөнгөлөлт үзүүлдэг, уян хатан журамтай, хөрөнгө оруулалтыг дэмжсэн шинэ бүсүүд байгуулахаар шийджээ.

Энэ бүх арга хэмжээний үр дүнд засгийн газрын өрийн хэмжээ 72 тэрбум фунт стерлингээр даруй нэмэгдэнэ гэж Төрийн сан үзэж байна. Түүнчлэн Fiscal Studies хүрээлэнгийн судлаач Пол Жонсон “Их Британи гурван жилийн дараа 120 тэрбум фунт стерлингийн зээл нэмж авах магадлал өндөр” гэв. Гэвч ноён Квартенг "Бидэнд өсөлтөд чиглэсэн шинэ эрин үеийн шинэ хандлага хэрэгтэй" гэж хэлсэн юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03
Далай тэнгисийг хамгаалахад 3.5 тэрбум евро зарцуулна гэж Европын Холбоо амлажээ
02024-4-18 11:00