Фунтийн ам.доллартой харьцах ханш бүх цаг үеийн хамгийн сул үзүүлэлтэд хүрлээ
2022, 9 сарын 26. 10:530

Даваа гарагт Их британи улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох фунт стерлингийн ам.доллартой харьцах ханш бүх цаг үеийн хамгийн сул үзүүлэлтэд хүрчээ.

Тодруулбал, фунтийн ам.доллартой харьцах ханш 1971 онд Их Британи улс фунт, шиллинг, пенсийн хуучин мөнгөний системийг шинэчилж, аравтын тоот зоосоор сольсноос хойших хамгийн муу үзүүлэлтэд хүрээд байгаа юм.

Улмаар Ази тив дэх өглөөний арилжааны үеэр фунтийн ам.доллартой харьцах ханш даруй 4 хувиар унаж, 1.0327ам.долларт хүрч, буцаж өсөн 1.05 ам.долларт тэнцсэн байна.

Фунтийн ам.доллартой харьцах ханш ийн унасныг BBC агентлагийн зүгээс Их Британийн канцлер Кваси Квартенг иргэд, аж ахуй нэгжид ногдуулах татварыг үлэмж хэмжээгээр бууруулсантай холбосон юм.

Гэвч фунт стерлингийн ханш ийн суларч байгаа нь АНУ-ын Холбооны Нөөцийн сан бодлогын хүүгээ эрчимтэй өсгөж байгаатай холбоотой ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02