Володимир Зеленський: ОХУ Крымын хойг, Кавказ, Сибирийн уугуул иргэдийг хөнөөхийн тулд хэсэгчилсэн дайчилгаа явуулж байна
2022, 9 сарын 26. 14:1916

Ням гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленський дайны үйл явцын хүрээнд ээлжит дүрс бичлэг бүхий мэдэгдлээ хүргэжээ. Мэдэгдэлд тэрээр ОХУ Крымын хойг, Кавказ, Сибирийн уугуул иргэдийг хөнөөхийг тулд цэргийн хэсэгчилсэн дайчилгаа явуулж байна гэж үзэж байгаагаа дурдсан байна.

Түүний хэлснээр, “ОХУ-ын зүгээс хэсэгчилсэн дайчилгаа явуулж байгаа нь дан ганц Украины ард иргэдийг уй гашууд унагаж, дэлхийн тогтвортой байдлыг алдагдуулах бус харин түр хугацаанд өөрсдийн эрхшээлд оруулсан газар нутгийн уугуул иргэдийг бие махбодын хувьд сүйтгэх зорилготой.

Крымын хойг дахь нөхцөл байдал өдгөө гамшгийн хэмжээнд байна. Крымын хойг дахь татаруудын талаар ирсэн мэдээлэл үнэн болох нь батлагдсан. Хэсэгчилсэн дайчилгааны зарлан дуудах хуудсыг түлхүү Крымын татарууд буюу Крымын хойгийн уугуул эрчүүдэд илгээсэн байсан. Энэ нь Оросын геноцидын бодлогын нэг элемент бөгөөд дэлхий нийтээр Оросын эсрэг нэн даруй, хатуу арга хэмжээ авах нэг шалтгаан юм.

Үүнтэй ижил төстэй зүйл Оросын нутаг дэвсгэрт ч болж байгаа. Энэ бол эзэнт гүрний маш нарийн тооцоолсон бодлого. Тухайлбал, Дагестаны ард иргэд, бүх кавказууд, Сибирь болон бусад нутаг дэвсгэрийн уугуул ард түмэнд ч эн мэт цохилт ирж байгаа.

Дагестаны ард иргэд л гэхэд өөрсдийн амьдралын төлөө тэмцэх болсон.

Яагаад тэдний нөхөр, ах дүү болоод хөвгүүд энэ дайнд үхэх ёстой гэж? Нэг л хүний хүсэж буй энэ дайнд, манай газар нутаг дээрх манай ард иргэдийн эсрэг өдүүлсэн дайнд, яагаад тэд үхэх ёстой гэж? Владимир Путин өөрийн хүүхдүүдийг л лав дайнд явуулахгүй. Тэмц, тэгж гэмээнэ танай хүүхдүүд үхэл рүүгээ явахгүй. Оросын дайчилгаанд хүн бүхэн өртөх боломжтой. Хэрэв та бүхэн манай хүүхдүүдийн амийг авахаар ирвэл би үүнийг эцэг хүний хувьд хэлье. Бид та нарыг амьд буцаахгүй” гэжээ.


Эх сурвалж: Украинская Правда

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
4
0
8
0
3
8
Сэтгэгдэл үлдээх
Нийт 16 сэтгэгдэл
Зочин
202.126.88.89
   /
2022, 9 сарын 28. 12:21

Чи чадахуу өмхий ацаа

202.126.88.171
   /
2022, 9 сарын 28. 10:03

Үнэнийг хэлж байна буриад, халимаг, тува ахан дүүс минь

103.57.92.46
   /
2022, 9 сарын 28. 8:23

Бусдын нутагт орж байлдах аа зогсоочих. Энгийн үнэн

202.126.89.25
   /
2022, 9 сарын 28. 5:12

Путин энэ гөлөгийг цохонд нь сум зоогоод нам болгооч. Жов жов гээд л хуцаад байх юм тоож байгаа амьтан алга.

Зочин
202.126.88.89
   /
2022, 9 сарын 28. 12:22

Чи чадах уу ацаа

0 0
66.181.161.82
   /
2022, 9 сарын 28. 8:30

эх орноо хамгаалж байна малаас дор новш минь бусдын нутгииг эзлэн түрэмгиилсэн птины духанд сум зоох хнрэгтэй

10 3
иршэн
192.82.82.162
   /
2022, 9 сарын 28. 0:25

дэлхийн хог бол Орос Яргачин Путины Орос

Ter
66.181.180.98
   /
2022, 9 сарын 28. 9:34

Odoo bol gordsonii garz,4-n muj orostoi negdlee daraan Odesi,Harkov mujuud negden dan oros heltnuud amdardag uildver,gazar tarialangiin tsum nutag ingeed zogsvol ih yum,

1 4
202.55.188.44
   /
2022, 9 сарын 27. 21:21

Ulni garuud l orosin troll hiidgiin shdee

192.82.75.196
   /
2022, 9 сарын 27. 19:23

Өэриыгөө л хичээ удахгүй өт хорхойны хоол болох гэж байж

Дайсан
66.181.161.101
   /
2022, 9 сарын 28. 0:26

Гэрлүү чинь ирсэн болгоныг устга.по рускые .хорошые враг.мертьвые враг

0 0
новш
81.246.200.208
   /
2022, 9 сарын 27. 18:27

Адгийн новш минь чамаас болж чиний увайгуй урвалт Америкийн холсний алчуур болсны чинь гайгаар Украйн улс газрын зургаас арчигдаж бна ард тумэн нь барууны улсуудаар тэнуучилж боолын ходолмор эрхэлхээр зовж явна Эмс хуухнуудийг чинь эрээ цээргуй эргуулж байхад чи муу алиа салбадаа улин хуцхаа боль

Зочин
64.119.18.146
   /
2022, 9 сарын 27. 13:20

Үнэнийг.яагаад.байлгаад.байдгийм.болоо

202.21.107.120
   /
2022, 9 сарын 27. 9:56

Ялж гэмээнэ ялсан баатрууд болно ш дээ

Зочин
202.126.88.195
   /
2022, 9 сарын 27. 4:26

Энэ нөхөр удахгүй цонхоор унаж үхнээ . Америкийн бодлогыг хэрэгжүүлж дэлхийн амар амгаланг алдуулагч

Balai yum
69.251.251.14
   /
2022, 9 сарын 27. 3:31

Ene nohor tegeed tiim surhii hunleg baisan yum bol hilee haah hereggui bsn yum shd. Daind oroh sonirholgui erchuud Ukraine s garch chadahgui bn. Buh yumni ehlel ene ooriin tolgoigui nohor

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02