Унгарын Гадаад хэргийн сайд: Хориг арга хэмжээний улмаас ОХУ-аас илүү Барууны орнууд хохирол амсаж байна
2022, 9 сарын 26. 14:2716

Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сийярто орон нутгийн цагаар 25-ны өдөр Унгарын MR1 радиод ярилцлага өгөх үеэрээ, барууны орнуудын ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ нь "бүхэлдээ бүтэлгүйтсэн"-ий дээр зөвхөн Европын орнуудад асар их хохирол учруулсан хэмээн онцолжээ.

Тэрээр ОХУ Украинд халдан түрэмгийлсэнтэй холбоотойгоор Европын холбооны зүгээс ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүд нь Европ дахь инфляцийг хөөрөгдөж, байгалийн хий, хүнсний бүтээгдэхүүний үнийг огцом өсгөж “Европ тив тэр аяараа эдийн засгийн уналтад ороод байна" хэмээн цохон тэмдэглэв.

"Европын холбооны авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээ Оросоос илүү Европт хохирол учруулсан нь өдгөө тодорхой болоод байгаа ба энэ арга хэмжээ бүрэн бүтэлгүйтсэн. Үүний улмаас Европын эдийн засаг ихээхэн хохирол амссаар байна" хэмээн тэрээр өгүүлжээ.

Европын холбооноос 8 дахь багц хориг арга хэмжээ авахаар хэлэлцэж буй талаарх түүний сэтгэгдлийг асуухад "энэ мөн л буруу тийшээ явж буй хэрэг" бөгөөд одоогоор эцсийн шийд гараагүй байгаа гэв. Түүнчлэн одоохондоо нэмэлт хориг арга хэмжээ авах тухай албан ёсны санал гаргахад хэцүү байж магадгүй хэмээн сайд Сийярто дурдсан байна.

Унгарын үндэсний эрх ашигт үл нийцэх, хохирол учруулах аливаа шийдвэрийг бид эсэргүүцэх болно. Манай улсын эрчим хүчний хангамжид “улаан гэрэл” асаад буй энэ түгшүүртэй цаг үед нэмэлт хориг арга хэмжээ авах нь нөхцөл байдлыг улам дордуулах учир эрсдэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” хэмээжээ.

Тэрээр үргэлжлүүлэн эдгээр хориг арга хэмжээнээс зөвхөн АНУ-ын эдийн засаг л ашиг хүртэх бөгөөд Европын эдийн засаг улам бүр “намагт шигдэж” болзошгүйг анхааруулав.

"Хэрэв бид дипломат сувгууд болон харилцааны сувгуудаа хааж, Оросын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээгээ үргэлжлүүлсээр байвал энэ дайн дуусна гэсэн итгэл найдвараа үүрд орхих хэрэгтэй болно" хэмээн ярьжээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
158
11
6
10
8
5
10
Сэтгэгдэл үлдээх
Нийт 16 сэтгэгдэл
202.21.108.254
   /
2022, 9 сарын 28. 11:49

Дайн болгоноос зөвхөн АНУ л хождог. Яс хаяад бүгдийг доройтуулж тэд ноёрхох болно.

Зочин
202.126.90.102
   /
2022, 9 сарын 28. 8:05

Маш үнэн

Bat
64.119.18.12
   /
2022, 9 сарын 27. 22:22

Mash unen yum.

Зочин
64.119.18.146
   /
2022, 9 сарын 27. 13:17

Барууныханзэвсэг.нийлүүлж.хооронд.нь.байлдуулж..шоолоод.сууцгааж.байцгаадаг.шүүдээ

Зочин
203.91.112.127
   /
2022, 9 сарын 27. 11:14

Өвөл болохоор хүйтэрдэг гэдгийг мэдэхгүй манай Билэгт аниагаас тэнэг улсууд европыг удирдаж байгаа юм байх даа. Өвөл хаяанд ирсэн хойно эхнээсээ ухаарч гэнэ.

Зочин
202.9.46.185
   /
2022, 9 сарын 27. 9:46

Дэлхийд дайнаар баяжиж хишиг хүртэж хангалуун амьдардаг ард түмэн АНУ

202.21.109.7
   /
2022, 9 сарын 27. 7:08

Ванга авгай Европчууд дүрвэх хүн нь цөөрөх юм хэлсэн гэл үү

202.126.88.86
   /
2022, 9 сарын 26. 17:09

Мөнгөөс өөр юм мэддэггүй орк орбан
Путинд бөгсдүүлээд барьцаалагдсан гөлөг
Тиим л юм бол европын холбооноос зайллдаа

Зочин
202.126.88.195
   /
2022, 9 сарын 27. 4:04

Чи ер нь Европдоо очиж хөлдвөл яасын

11 0
85.127.80.156
   /
2022, 9 сарын 26. 23:50

Хошногоо

1 0
Зочин
202.9.40.201
   /
2022, 9 сарын 26. 23:02

Чи оронд нь оч

1 0
зочин
202.126.88.72
   /
2022, 9 сарын 26. 16:42

зөв ш дээ, оху ын эсрэг хориг арга хэмжээгээ эргэн харж цуцлах талаар хэлэлцвэл яасын??? удахгүй өвөл боллоо.. үүнээс болж ард иргэд л хохирч бгаа биз дээ

Erdene
139.5.219.166
   /
2022, 9 сарын 26. 16:33

Цаг үеэ, бодит байдлыг мэдэрсэн зөв дүгнэлт хийжээ.

202.126.90.16
   /
2022, 9 сарын 26. 16:01

ж

Шарын Рэнцэн
202.126.90.16
   /
2022, 9 сарын 26. 16:01

Ухаантай хүний9 ул суурьтай санал зөвлөлгөөг туйлын ихээр дэмжи

66.181.185.216
   /
2022, 9 сарын 27. 12:25

Ану ашиг сонирхлыг барууны хан сайн ухаарахгүй бга гэж үү дарамттай байна уу

1 1
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41