Америкийн сансрын агентлаг солирыг туршилтын төхөөрөмжөөр зориуд мөргөх гэж байна
2022, 9 сарын 26. 23:341

Том хэмжээтэй солир дэлхийг мөргөхөөс сэргийлэхийн тулд хэр их хүчин чармайлт гаргахыг туршиж үзэх зорилгоор NASA-аас Dart төслийг эхлүүлжээ.

Тус төслийн хүрээнд NASA-ийн төхөөрөмж өдгөө дэлхийгээс 11 сая километр алсад оршин буй Dimorphos хэмээх солирыг очиж мөргөх аж. Мөргөлдөөн Улаанбаатарын цагаар маргааш буюу есдүгээр сарын 27 өдрийн өглөө 7:14 минутад болно. Үйл явдлыг ажиглах олон тооны телескоп ажиллаж буйн дотор алдарт Жеймс Уэбб супер телескоп багтаж байна. NASA-ийн төхөөрөмж нэг цагт 20,000 километрээс дээш хурдтай хөдөлж буй 160 метр өргөнтэй Dimorphos солирыг мөргөн чиглэлийг нь өөрчлөх юм.

Сансар судлаачид тус солир дэлхий рүү чиглээгүй бөгөөд мөргөлдөөний улмаас хэлтэрхий үүссэн тохиолдолд тэрхүү хэлтэрхий нь дэлхийг онох боломжгүй хэмээн санууллаа.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
2
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
зочин
66.181.185.36
   /
2023, 4 сарын 19. 17:25

мэдэхгүй юм даа, дэлхий гариг маань өөрөө амьтай, хүмүүс бид дээр нь амьдарч байгаа оун ухаант төрөлтөн. Эх дэлхий сансар огторгуй, орчлон ертөнцтэй шүтэн барилдлагатай. Сөнөх болбол бид юу ч хийгээд нэмэргүй ш дээ. байдлыг улам дордуулчих вий

Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15