Жон Полсон: Америкт орон сууцны үнэ огцом буурах бөгөөд инфляцаас хамгаалах хамгийн зөв сонголт алт болно
2022, 9 сарын 26. 23:540

Америкийн үл хөдлөх хөрөнгийн салбарын хөөс 2000-аад оны дунд үед гэнэт хагарч улмаар эдийн засгийн их хямрал нүүрлэсэн. Тухайн үед хямрал болох гэж буйг урьдчилан анхааруулж байсан нэрт хөрөнгө оруулагч Жон Полсон өдгөө Америкт үл хөдлөх хөрөнгийн салбарын хөөс дахин хагарах гэж буйг санууллаа.

Тэрбээр “Орон сууцны үнэ хөөсөрсөн байгаа нь үнэн. Хөөс удахгүй хагарч ханш буурна. Гэхдээ өнөөгийн санхүүгийн систем өмнөх үе шиг хямралд орохгүй” хэмээн өнөөдөр Bloomberg сувагт өгсөн ярилцлагадаа дурдлаа. Шалтгаан нь 15 жилийн өмнө ипотекийн зээлийн зах зээл болон банкны систем өнөөдрийнх чиг чанга байгаагүйтэй холбоотой гэж “Paulson & Co” компанийн үүсгэн байгуулагч, нэрт хөрөнгө оруулагч, тэрбумтан Жон Полсон тайлбарлалаа. Тухайн үед америкчууд зээлийн нарийн хяналтаар дамжилгүй, урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр орон сууцны зээл авах боломжтой байсан. Банкнууд ч өндөр эрсдэлийг дагаад өндөр өгөөжтэй зүйлд хөрөнгө оруулж буйгаа мэдэж байсан юм. Харин одоо зах зээл чангарсан ажээ.

Үндэсний орон сууцны индекс 2020 он гарснаас хойш 40 гаруй хувиар өссөн төдийгүй урт хугацаат ипотекийн зээлийн хүү 2008 оноос хойш анх удаа зургаан хувь давлаа. Өөрөөр хэлбэл, АНУ-д орон сууц илүү үнэд орж, худалдан авах өртөг нэмэгдэхийн зэрэгцээ худалдан авах чадамж суларч байна. Улмаар орон сууцны зах зээл уналтад орно гэж Жон Полсон үзэж байгаа юм.

Хөрөнгөө хамгаалах аюулгүй сонголт нь алт болно гэв. Энэ онд алтны ханш хувьцаа, бондтой харьцуулахад маш бага хэмжээгээр суларсан. Тэрчлэн Холбооны нөөцийн сан инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүгээ өсгөж буй боловч амжилтгүй болсон тохиолдолд алтны ханш өсөхөөс өөр замгүй юм. Эдгээрээс гадна төв банкнуудад итгэл алдсан хөрөнгө оруулагчид алтны эрэлтийг нэмэгдүүлэх ажээ.

Жон Полсон 2000-аад онд орон сууцны үнийн хөөсрөлийн үеэр 25 тэрбум ам.долларын үнэт цаас ашиглан харилцагчдадаа 15 тэрбум ам.долларын гэнэтийн ашиг өгч салбартаа домог болсон хөрөнгө оруулагч билээ.

Эх сурвалж: Markets Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47