АНУ Украины хууль сахиулах байгууллагат 460 сая ам.долларын нэмэлт тусламж олгохоор болжээ
2022, 9 сарын 27. 8:043

АНУ-ын Төрийн департамент Украины засгийн газарт 457.5 сая ам.долларын нэмэлт тусламж өгөхөө мэдэгдлээ.

Тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен орон нутгийн цагаар 26-ны өдөр мэдэгдэл хийхдээ "Оросын харгис түрэмгийллийн эсрэг ардчилал, ард түмэн, үнэт зүйлсээ хамгаалахын төлөө хичээж буй хууль сахиулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Украины засгийн газарт энэ удаагийн дэмжлэгийг үзүүлж байна” хэмээн цохон тэмдэглэв.

Энэхүү мөнгөн тусламжийг Оросын талын өдүүлж буй харгис хэрцгий үйлдлийг мөрдөн шалгах, бүртгэх, яллахад зарцуулахаар төлөвлөж байна хэмээн Төрийн департамент онцолсон байна.

АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, тус улсын засгийн газар өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш Украины хууль сахиулах байгууллагуудад нийт 645 сая ам.доллар олгоод байгаа аж.

Оросын армийн хяналтанд ороод буй бүс нутгуудаа чөлөөлөх довтолгоог Украины тал амжилттай хийж буйтай холбоотойгоор АНУ-ын зүгээс ихээхэн хэмжээний цэргийн тусламжийг үзүүлсээр байгаа ба ОХУ цөмийн зэвсэг хэрэглэж болзошгүйд санаа зовниж байгаагаа нэг бус удаа илэрхийлээд байгаа билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
4
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
59.153.115.200
   /
2022, 9 сарын 27. 9:13

Украй гэж байхгүй болсон нь үнэн

Зочии
64.119.18.146
   /
2022, 9 сарын 27. 8:41

Украйн.ану.ыннэг.муж.болчихсон.юм.бишүү

Чех
202.126.88.195
   /
2022, 9 сарын 27. 8:31

Энэ Америкийн бодлого Зеленский нар Европийн үгүй хийлээдээ . Укерианд гэж улс аль хэзээний үгүй болсон . Харь хүнээр удирдуулсан ийм л болдог гэдэгийг яруу тодоор харууллаа

Онцлох мэдээ
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
02024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
02024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02