Эрчим хүчний зориулалттай далайн талбайн түрээсийн хөрөнгө оруулалтын өгөөж 125 дахин өндөр байна
2022, 9 сарын 27. 8:530

Эрчим хүч үйлдвэрлэгч далайн салхин сэнс нь байгаль орчинд ээлтэй төдийгүй татвар төлөгчдөд ашигтай ажээ. Эрчим хүчний зориулалттай далайн талбайн түрээсийн хөрөнгө оруулалтын өгөөж бусдаас 125 дахин өндөр байна.

"Америк улсад далайн салхин паркийн нэг акр талбайн түрээсийн орлогын хөрөнгө оруулалтын өгөөж нь газрын тос, байгалийн хийн түрээснийхээс үлэмж их хэмжээгээр өндөр байна" хэмээн Америкийн “Хөгжил, дэвшлийн төв” хараат бус судалгааны байгууллагын шинжээч Майкл Фриман хэллээ.

Далайн бүсийг олон нийтийн өмч хэмээн үзэх тул далайн талбайг түрээслүүлэх үйлчилгээний орлогыг АНУ-ын төрийн санд оруулдаг. Улмаар олон нийтийн хөтөлбөрийг санхүүжүүлэх зардал хэлбэрээр олон нийтэд зарцуулдаг бөгөөд товчоор хэлбэл татвар төлөгчдийн халаасанд ордог юм.

2019-2021 онуудад далайгаас газрын тос, байгалийн хий олборлох зориулалт бүхий түрээсийн үйлчилгээний борлуулалт нэг акр тутамд 47 ам.доллар байсан. Харин салхин паркийн зориулалттай далайн талбайн түрээс нэг акр тутамд 5,900 ам.доллар буюу харьцуулбал 125 дахин өндөр байжээ. Тэрчлэн далайн салхин паркийн зах зээл хөгжлийн эхлэл шатандаа байгаа тул тэлэх орон зай хангалттай том бий гэж үздэг.

Хөрөнгө оруулалтын өгөөж ийм өндөр байгаа нь ирээдүйн далайн түрээсийн бизнес Америкт нийтийн орлогын томоохон эх үүсвэр болохыг илтгэж байна. Байгаль орчинд ээлтэй, орлого нь төрийн сангаар дамжин эрүүл мэнд, боловсрол, бизнес хөгжлийг дэмжих төслүүдэд зарцуулагддаг зэргээс харахад тун ирээдүйтэй, эрүүл салбар юм.

Далайд газрын тос олборлоход нэг акр идэвхтэй талбайгаас 87 метр тонн нүүрстөрөгч ялгардаг. Энэ нь 19 автомашины нэг бүтэн жилд ялгаруулах нүүрстөрөгчтэй тэнцэнэ. Тэрхүү ялгарсан нүүрстөрөгчийг буцаан арилгах чиглэлд авсан арга хэмжээнүүдэд олон нийт, нийгмийн зүгээс 16,000 орчим ам.доллар зарцуулдаг гэсэн судалгаа бий. Харин байгалийн хий олборлох явцад үүссэн нүүрстөрөгчийн ялгарлын эсрэг арга хэмжээнд 2,800 орчим ам.доллар зарцуулдаг аж. Гэтэл салхин сэнс бол нүүрстөрөгчийн бохирдол бараг үлдээдэггүй шууд утгаараа цэвэр эрчим хүч юм.

Далайн салхин паркийн цар хүрээ нь газрын тос, байгалийн хийн хэрэглээний цар хүрээг гүйцэх хүртэл маш урт, удаан зам туулах нь тодорхой юм. Гэвч дэлхий дахинд төрийн дэмжлэг эрчимжиж байгаа тул хөгжлийг хурдасгах магадал өндөр байна. Тухайлбал, Ерөнхийлөгч Жо Байдены засгийн газар 2030 онд 30 гигаватт эрчим хүчийг далайн салхин паркаар үйлдвэрлэдэг болно гэсэн зорилт тавьсан. Энэ нь 10 сая өрхийн хэрэглээг бүрэн хангах хэмжээ юм.

Дэлхийн улс орнууд боломжийнхоо хэрээр цэвэр эрчим хүч сонгохыг хичээж буй өнөө үед байгалийн хий хамгийн зөв сонголт болж байв. Олон улсад улс төр, дайны таагүй нөхцөл байдал үүссэн нь байгалийн хийн түлшнээс татгалзахаас аргагүй байдалд хүргэж байна. Гэвч энэ нь далайн салхин паркийн хөгжлийн хурдасгуур болж буй давуу тал бий.

Эх сурвалж: Gizmodo

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26