Брент Крюд: Нэгдүгээр сараас хойш анх удаа нэг баррель газрын тосны үнэ 83 ам.доллароос доош орж, уналаа
2022, 9 сарын 27. 9:570

Олон улсын зах зээлд газрын тосны үнэ дахин уналаа.

Даваа гарагт Лондоны ICE бирж дээр Брент Крюдын нэг баррель газрын тосны үнэ унаж, арван-нэгдүгээр сарын фьючерсийн үнэ 85 ам.доллароос унасан бол арван-хоёрдугаар сарын фьючерсийн үнэ 83 ам.доллароос унажээ. Улмаар газрын тосны үнэ хамгийн сүүлд 2022 оны нэгдүгээр сард уг үнэлгээнд хүрч байсан юм.

Москвагийн цагаар даваа гарагийн өглөөний 09:06 минутын үед тус бирж дээр Брент Крюдын нэг баррель газрын тосны үнэ 1.44 хувийн уналттайгаар 84.91 ам.долларт хүрсэн байна. Харин Москвагийн цагаар оройн 20:10 минутад Брент Крюдын нэг баррель газрын тосны үнэ 2.6 хувиар буурч, 82.82 ам.доллар болжээ.

Мөн тус бирж дээр Уэст Техас Интернэйшнлийн газрын тосны арван-нэгдүгээр сарын фьючерсийн үнэ нэг баррель нь 76.56 ам.доллар болсон байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47