Цахилгаан автомашины батарейн дахин боловсруулах хамтарсан үйлдвэр барих гэж байна
2022, 9 сарын 27. 9:580

Германы Volkswagen, Бельгийн Umicore компаниуд хамтран Европт цахилгаан автомашины батарейн материалын үйлдвэр байгуулах гэж байна. Тус үйлдвэр нь эргэлтийн эдийн засаг буюу хаягдалгүй эдийн засгийн салбарт хийгдэж буй сүүлийн үеийн хамгийн том хэлэлцээр учир олны анхаарлыг онцгойлон татаж байгаа юм.

Дэлхий даяар цахилгаан автомашины үйлдвэрлэл эрчимтэй тэлж байна. Тухайлбал, зөвхөн Америк улсад 2030 онд нийт цахилгаан автомашины тоо 15 дахин нэмэгдэн 26.4 сая ширхэгт хүрэх төлөв байна. Улмаар кобальт, лити, никель зэрэг батарей үйлдвэрлэлийн гол түүхий эдүүд Орос, Украины дайнтай холбоотойгоор хомсдох болж ханш нь өсөх болжээ. Тиймээс хуучин батарейг дахин боловсруулан шинэ батарей үйлдвэрлэх шаардлага эрс нэмэгдсэн. Энэ үед хаягдалгүй батарейн үйлдвэрлэл эхлүүлж буй нь нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг бэхжүүлэх ач холбогдолтой юм.

Volkswagen, Umicore нар 3 тэрбум ам.долларын хамтарсан үйлдвэрийнхээ нэр, байршлыг хараахан шийдээгүй байна. Гэвч цахилгаан машины батарейн бараг тал хувийг эзэлдэг катодын материалд төвлөрч үйлдвэрлэнэ гэдгээ мэдэгдсэн. Хэлэлцээрийн дагуу хоёр түнш зардал, хөрөнгө оруулалт, орлого, ашгаа тэнцүү хуваах ажээ.

Үйлдвэр ирэх 10 жилийн дотор 2.2 сая ширхэг цахилгаан машиныг тэжээхүйц хэмжээний катодын материал үйлдвэрлэх зорилго тавьжээ. Үйлдвэрлэсэн катодоо Volkswagen-ийн Европт барих гэж буй зургаан үйлдвэрт нийлүүлэх юм. Volkswagen цахилгаан автомашины батарей үйлдвэрлэх тэрхүү зургаан үйлдвэрийнхээ эхний барилгыг 2025 онд Германд эхлүүлэхээр төлөвлөсөн билээ.

Өнөөдрийн байдлаар батарейн түүхий эдийг шаардлагатай хэмжээгээр нийлүүлж чадах салбар байхгүй” хэмээн PowerCo компанийн худалдан авалт хариуцсан захирал Иорг Тейхманн хэллээ. Тиймээс батарейн түүхий эдийг дахин боловсруулах шинэ салбар үүсэж өдгөө эрчимтэй хөгжиж эхэллээ. Энэхүү шинэ салбарын сүүлийн үеийн хамгийн том хамтарсан хөрөнгө оруулалтыг ийнхүү Volkswagen, Umicore нар хийхээр боллоо.


Эх сурвалж: Tech Crunch

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01