“SENDLY” ХУВЬЦААНЫ ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
2022, 9 сарын 27. 10:500

Санхүүгийн үйлчилгээг технологиор дамжуулан хялбаршуулан хүргэдэг Sendly ББСБ-ын хувьцааны захиалга өнөөдрөөс эхэлж, “Цан цохих ёслолын ажиллагаа” Монголын Хөрөнгийн Бирж дээр амжилттай боллоо.

Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Бизнес, хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, “Сэндли ББСБ” ХК-ийн ТУЗ-ын дарга Б.Наранбат болон холбогдох бусад хүмүүс оролцлоо.

Улаанбаатар хотын хэмжээнд 6, орон нутагт 48 салбартайгаар орон даяар өргөн хэмжээнд үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ АНУ, Австрали, Япон болон Европын холбооны 27 улсаас шууд мөнгөн гуйвуулга хийх боломжийг бүрдүүлж, дэлхийн монголчуудыг холбох гүүр болон ажиллаж буй Sendly нь ийнхүү хувьцааныхаа 29.97 хувийг хувийг хөрөнгийн зах зээлд гаргаснаараа олон нийтийн компани болж байна.

ХУВЬЦААНЫ МЭДЭЭЛЭЛ

Хугацаа: 9-р сарын 26 – 9-р сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Нэгж үнэ: 150 төгрөг
Худалдах хувьцааны тоо: 67,000,000ш
Анхдагч зах зээлийн арилжааны хэмжээ: Компанийн 29.97 хувь буюу 10.05 тэрбум төгрөг

Хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://ipo.sendly.mn/ цахим хуудас болон харилцагчийн үйлчилгээний 7799-7700 утсаар хандан авах боломжтой.

Монголын хөрөнгийн бирж дээр 2 цагийн дотор Sendly хувьцаа 41.45% буюу 4,165,686,300₮ захиалгын үнийн дүнтэй арилжигдаад байна.

Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга Т.Жамбаажамц арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ:

“УИХ-аас баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-т тусгагдсан “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах” арга хэмжээний хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлд санхүүгийн шинэ технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний тоог нэмэгдүүлэх, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, зах зээлд оролцогчдын оролцоог нэмэгдүүлж, үнэт цаасны арилжаа, хөрвөх чадварыг өсгөх бодлого зохицуулалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн.

Энэ удаагийн IPO амжилттай болсноор “Сэндли ББСБ” ХК нь нээлттэй хувьцаат компани хэлбэртэй болсон 5 дахь ББСБ болно. Дотоодын зах зээлд анхны бие даасан мөнгөн гуйвуулгын үйлчилгээг нэвтрүүлсэн салбартаа тэргүүлэгч санхүүгийн технологи компани /Финтек/-ийн нэг бөгөөд АНУ, Австрали, Япон болон Европын холбооны 27 улсаас санхүүгийн үйлчилгээг хурдан шуурхай авах буюу гадаад валютын мөнгөн гуйвуулгыг шууд хийх боломжийг бүрдүүлж өгсөн “Сэндли ББСБ” ХК-даа олон нийтэд нээлттэй компани болж байгаад нь дахин баяр хүргэе” гэлээ.

Үйл явдлын үер Сэндли ББСБ ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Наранбат:

“Бид бүхэн түүхэн хариуцлагатай цаг үеийн өмнө ирээд байна. Манай компанийн хувьд Валютын орлогоор баталгаажсан орлогын эх үүсвэртэй гэдгээрээ онцлогтой.

Sendly-ийн хувьд банкнуудтай адил зээлийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ мөнгөн гуйвуулга хийдэг залуу финтек компани бөгөөд 2020 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж, олон мянган харилцагчтай болж чадсан.

Бид ирээдүйн гурван жилийн дотор зах зээлийн үнэлгээгээ гурав дахин өсгөж, хоёрдогч IPO-г Монголын хөрөнгийн бирж болон, БНСУ-ын хөрөнгийн бирж дээр хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

Ийнхүү өнгөрсөн хугацаанд хийсэн үр дүн, ажлын түүх, өнөөдрийн бүтээн байгуулсан санхүүгийн үзүүлэлт болон, ирээдүйд хийж бүтээх хүсэл мөрөөдөл, алсын зорилтоо олон нийтэд санал болгож байна.”


АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛСНЭЭР SENDLY ББСБ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ КОМПАНИ БОЛЖ ДЭЛХИЙГ ХЭРЭХ ХӨГЖЛИЙН ДАРААГИЙН ХУУДСАА НЭЭЛЭЭ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26