NASA-ийн Dart сансрын хөлөг 11 сая километрийн алсад орших солирыг амжилттай онож мөргөлөө
2022, 9 сарын 27. 11:120

NASA-ийн сансрын төхөөрөмж дэлхийгээс 11 сая километр зайд орших Dimorphos хэмээх солирыг өнөөдөр амжилттай онож мөргөлөө.

Дэлхийг солиртой мөргөлдөхөөс сэргийлэх зорилгын хүрээнд хэрэгжүүлж буй Dart төсөл нь солирын чиглэлийг өөрчлөх туршилтаа ийнхүү амжилттай эхлүүллээ. “Одоо солирын чиглэл, хөдөлгөөнийг анхааралтай ажиглах л үлдлээ” хэмээн NASA-ийн Гарагийн шинжлэх ухааны салбарын дарга Лори Грейз хэлсэн юм.

NASA-ийн 624 килограмм жинтэй төхөөрөмж нь нэг цагт 23 мянга орчим километр хурдтайгаар Dimorphos солирт хүрч тогтсон цагтаа амжилттай мөргөн сүйрсэн байна. Улмаар Didymos хэмээх том солирыг тойрон эргэлдэж буй Dimorphos хэмээх 170 метр диаметртэй жижиг солир нь чиглэлээ хэрхэн өөрчлөхийг алдарт Жеймс Уэбб супер телескопоор үргэлжлүүлэн ажиглаж байна. Ийнхүү хүн төрөлхтөн тэнгэрийн биетийн чиглэлийг өөрчлөх анхны оролдлого амжилттай эхлүүллээ.

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01