Тим Күүк: Технологийн салбарт эмэгтэйчүүдийн орон зай дутагдаж байна
2022, 9 сарын 27. 11:170

Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк дэлхийн технологийн салбарт эмэгтэйчүүдийн орон зай хангалтгүй байна хэмээжээ.

Энэ талаар тэрээр BBC агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан бөгөөд түүний хэлснээр технологийн салбар ажиллах хүчээ тэлж, төрөлжүүлж чадахгүй болбоос хүрэх ёстой өндөрлөгтөө хүрч чадахгүй байж магадгүй гэсэн байна. Тим Күүкийн хэлж байгаагаар тус салбарт эмэгтэйчүүдийн орон зай дутагдаж байгааг тайлбарлах ямар ч сайн шалтаг байхгүй бөгөөд асуудлын хүрээнд тулгамдаж буй нэг бэрхшээл нь мэргэжил сонгох насны охид шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбарыг сонгохгүй байгаатай холбоотой хэмээсэн байна.

Apple компанийн хувьд 2021 онд л гэхэд АНУ дахь нийт ажилтны ердөө 35 хувь нь эмэгтэй ажилчид байсан юм.

Тийнхүү Apple компанийн зүгээс технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн орон зайг тэлэх зорилгоор “үүсгэн байгуулагчдын хөгжлийн хөтөлбөр” гэх хөтөлбөрийг эхлүүлсэн байна. Уг хөтөлбөр нь Их Британи улс дахь эмэгтэй үүсгэн байгуулагчид хийгээд аппликэйшн хөгжүүлэгч нарт чиглэх ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00