Шри Ланка: Чанар муутай газрын тос ашигласнаас үүдэн цахилгааны хязгаарлалт хийх хугацаа уртассан
2022, 9 сарын 27. 12:010

Шри Ланка улсын Нийтийн аж ахуйн зохицуулах хорооны дарга Жанака Ратнаяке цахилгааны хязгаарлалтын хугацаа уртассаныг цахилгаан станцад чанар муутай газрын тос ашигласантай холбон тайлбарлажээ.

Түүний хэлж байгаагаар импортолж авсан газрын тос хэт хүхэрлэг учир ийм үр дүнд хүрч байгаа гэнэ.

Гэвч түүний энэ мэдэгдлийг тус улсын Эрчим хүчний сайд эрс няцаасан байна.

Шри Ланка улсын хувьд урьд эрчим хүчний хямралаас үүдэн өдөрт 80 минут цахилгааны хязгаарлалт хийж байсан бол өнгөрсөн долоо хоногт тус хугацаа уртсаж, өдөрт 140 минут цахилгаан хязгаарлах болжээ.

Ноён Ратнаякегийн анхааруулж байгаагаар цахилгаан станцад шатаах газрын тос хүхрийн агууламж ихтэй байх нь станц хийгээд хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөтэй гэсэн юм.

Харин түүний энэ мэдэгдлийн хариуд тус улсын Эрчим хүчний сайд Канчана Вижесекера, “Цейлон газрын тосны корпорацаас хууль ёсны хариуг өгөх болно” хэмээн мэдэгджээ.

Ноён Вижесекерагийн үзэж байгаагаар цахилгаан хязгаарлалтын хугацаан уртсах болсон нь усан цахилгаан станцуудын нэгд гэмтэл гарч, хангалттай хэмжээний газрын тос импортлох хөрөнгө байхгүйтэй холбоотой гэсэн юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02