Оросын байгалийн хий Балтын тэнгист алдагдан далайн тээврийг эрсдэлд оруулжээ
2022, 9 сарын 27. 12:080

“Умардын урсгал-2” хийн хоолойгоос Балтын тэнгист хий алдсан тухай Данийн эрчим хүчний яамнаас мэдээллээ. Улмаар тэнгисийн тээврийн салбар эрсдэлтэй байдалд орсон тул хий алдаж буй цэгээс есөн километр радиус дотор зорчих хөдөлгөөнийг хоригложээ.

Хий шөнө алдагдаж эхэлсэн байна. Nord Stream 2-ийн зүгээс “Умардын урсгал 2 хоолойн А шугамд хийн даралт эрс унаж буйг диспетчер мэдсэн” гэв. Улмаар Данийн засгийн газарт мэдээлснээр орон нутгийн цагаар Даваа гарагийн өглөө хий алдагдсан Борнхольм арлын ойр орчимд хөл хорио тогтоожээ. “Хориотой бүсээс гадуур ямар нэг эрсдэл байхгүй бөгөөд Данийн хийн хангамжийн аюулгүй байдалд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэх төлөв харагдахгүй байна” гэж Данийн зүгээс мэдэгдлээ.

ОХУ-аас Герман руу хий нийлүүлэх зорилгоор баригдсан тус хоолой хэдийгээр ажиллахгүй байгаа боловч хориг арга хэмжээнээс өмнө шахаж байсан хийн үлдэгдлийг агуулсан хэвээр байгаа юм. Тэрхүү хий агаар мандалд тарсан байх магадлал байгаа тул хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Ford, Хятадын CATL компаниуд батарейны хамтарсан үйлдвэрийнхээ барилгын ажлыг зогсоожээ
2023-9-30 12:29
Мексик: Литийн олборлолтоо өөрсдөө хийх зорилгоор Хятадын компанид өгсөн олборлолтын эрхээ гэнэт цуцалжээ
2023-9-30 2:07
АНУ-ын Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэл: Хэлэлцээрт ахиц гарахгүй бол 29-нөөс ажил хаялтыг өргөжүүлнэ
2023-9-29 23:45
Epic Games компани нийт ажиллах хүчнийхээ 16 хувийг орон тооны цомхотголд оруулах болжээ
2023-9-29 19:50
Sony Interactive Entertainment компанийн гүйцэтгэх захирал Жим Райан ирэх онд тэтгэвэртээ гарах болжээ
2023-9-29 19:21
АНУ-д ипотекийн зээлийн хүү сүүлийн 23 жилийн хугацаан дахь хамгийн өндөр хувьд хүрчээ
2023-9-29 18:10
АНУ: Калифорни мужийн хуулиар түргэн хоолны сүлжээ ресторануудын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгджээ
2023-9-29 16:23
China Eastern Airlines C919 загварын агаарын хөлгөөс 100 ширхгийг захиалжээ
2023-9-29 13:14
ОХУ: Ирэх онд ДНБ-ий 6 хувийг батлан ​​хамгаалахын салбарт зарцуулахаар төлөвлөжээ
2023-9-29 8:57
НАТО-ийн гишүүн орон удахгүй Оросыг дэмжигч ерөнхий сайдтай болох уу?
02023-9-28 19:20