Канад улс коронавирустэй холбоотой аяллын хязгаарлалтуудаа цуцлах болжээ
2022, 9 сарын 27. 12:460

Канад улс ирэх сарын нэгнээс эхлэн коронавирустэй холбоотой аяллын хязгаарлалтуудаа бүгдийг нь цуцлах болжээ. Улмаар тус улс руу аялагчид коронавирусийн вакцинд хамрагдсан баримт бичиг үзүүлж, шинжилгээ өгч, өөрийгөө тусгаарлаж, хорио цээрийн дэглэх сахих хэрэггүй болох юм.

Мөн түүнчлэн аялагчид галт тэрэг болон агаарын тээвэрт амны хаалт зүүх шаардлагагүй болж байгаа гэнэ.

Тус улсын Эрүүл мэндийн сайд Жан-Ив Дуклогийн хэлснээр Канад улс дахь коронавирусийн нөхцөл байдал цар тахал анх эхэлж байсан үетэй харьцуулахад хавьгүй дээрдсэн бөгөөд улсын нийт хүн амын 82 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гэсэн юм.

Өдгөө Канад улсад коронавирусээс үүдэн өдөрт 32 орчим хүн нас барж байгаа ба вирусийн тархалт өсөж байгаа нь дотоод дахь халдвартай холбоотой гэнэ. Тиймээс албаныхны зүгээс тавьсан хязгаарлалтуудаа цуцлах шийдвэр гаргасан байна.

Харин Оттава хотын хувьд дотоод дахь халдвар өндөр бүртгэгдвэл хязгаарлалтыг цуцлах эсэхийг өөрсдөө шийдэх ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41