АНУ-ын мөнгөний хатуу бодлого нь бусад орны “мөнгөний үнэ цэн”-г унагаж, өрийн дарамтыг нэмэгдүүлж байна
2022, 9 сарын 27. 21:371

Өдгөө 8 хувийг даваад буй хэрэглээний үнийн индексийг барихын тулд мөнгөний бодлогоо хурдацтай чангатгасан АНУ-ын Холбооны нөөцийн сангийн (ХНС) шийдвэр нь дэлхийн зах зээлд "мөнгөний үнэ цэн унахад” хүргэж байна. Учир нь ам.долларын ханш улам чангарч буй нь инфляцыг хөөрөгдөж, бусад орны өрийн дарамтыг нэмэгдүүлж, эдийн засгийн уналтад орох эрсдэлийг ихэсгэж байна.

New York Times сонины орон нутгийн цагаар 26-ны өдөр “ХНС инфляцын эсрэг “дайн зарлахаас” аргагүйд хүрч байгаа нь мэдээжийн асуудал боловч баян, ядуу ялгалгүй дэлхийн улс орнууд валютын ханшийн уналтыг тойрч гарч чадахгүй байна" хэмээн бичжээ.

Үнэн хэрэгтээ ХНС-гийн хүүгийн өсөлтөөс үүдэлтэй валютын ханшийн уналт баян, ядуу улс гэж ялгаварлахгүй байгаа ба 26-ны өдрийн байдлаар ам.долларын ханшийг зургаан гол валюттай (евро, иен, фунт стерлинг, канад доллар, швед крон, швейцарь франк) харьцах ханшийг хэмждэг ам.долларын индекс 114-ийг давж, 2002 оны тавдугаар сараас хойших хамгийн дээд түвшинд хүрсэн байна. Энэ нь Солонгосын вон, Бразилийн реал зэрэг бусад хөгжиж буй орнуудын мөнгөн тэмдэгтийн ханшийн уналтад нөлөөлж байна гэж New York Times мэдээлэв. Үүний үр дүнд ам.долларын ханш чангарч байгаа нь зөвхөн Их Британи, Европт төдийгүй дэлхий даяар инфляцыг хөөрөгдөж байна.

ХНС-гийн мөнгөний хатуу бодлогоос гадна цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл, нийлүүлэлтийн гинжин хэлхээний хямрал, ОХУ Украинд халдан түрэмгийлсэн зэрэг ар араасаа ундарсан хүндхэн асуудлуудын улмаас дэлхий дахинаа “аюулгүй хөрөнгө” болох ам.долларын эрэлт нэмэгдэх болсон нь бусад орны нөхцөл байдлыг улам даамжруулж байна. Учир нь ийнхүү улс орнуудын мөнгөн тэмдэгтийн үнэ цэн унахын хэрээр экспортын өсөлт боомилогдож, олон улсын зах зээл дэх эрэлт муудах шалтгаан болж буй юм. Иймээс ч дэлхий даяар эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүн зэрэг нэн чухал барааны импортын үнэ өсөх, ам.доллароор илэрхийлэгдэх өрийн хэмжээ нэмэгдэх зэрэг сөрөг нөлөө илэрсээр буй энэ үед АНУ-аас бусад улс орнууд валютын ханшийн уналтаас нааштай үр дагавар хүлээлтгүй юм.

Нью-Йорк Таймс сонинд “Ам.долларын ханшийн чангарал нь өрөнд нэрвэгдсэн Аргентин, Египет, Кени улсуудыг дефолт руу түлхэж, Энэтхэг, Өмнөд Солонгос зэрэг хөгжиж буй зах зээлд гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах аюул заналхийллийг учруулж байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Иргэн
202.170.68.162
   /
2022, 9 сарын 28. 9:07

АНУ дэлхийн эдийн засгийн хямрал бий болгох замаар ОХУ-н түүхий эдийн борлуулалтанд шок үзүүлж дайн санхүүжүүлэх чадваргүй болгох гэж байгаа биз дээ. Өөр яав л гэж. Гэхдээ яаж ч эдийн засгийн хямрал болсон эрчим хүчний уурхай болсон ОХУ-д нөлөөлөхгүй л дээ. Эрчим хүч тэгээд эдийн засаг байдаг хойно.

Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00