Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн 32 жилд анх удаагаа бүс нутгийн орнуудаас доогуур байх төлөвтэй байна
2022, 9 сарын 28. 0:301

Энэ онд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд анх удаагаа бүс нутгийн хөгжиж буй орнуудын дунджаас доогуур байх төлөвтэй байна.

Wall Street Journal сонинд тэмдэглэснээр, Дэлхийн банкны зүгээс Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн нөхцөл байдлын тайланд энэ оны эдийн засгийн өсөлтийн төлвийг урьдчилан таамагласан байна.

Тодруулбал Ази-Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн дундаж өсөлт энэ онд 3.2 хувь байх төлөвтэй байгаа аж.

Ингэснээр хамгийн сүүлийн буюу өнгөрөгч дөрөвдүгээр сард гарсан тайланд дурдсан 5 хувийн таамгийг бууруулсан хэрэг бөгөөд гол шалтгаан нь Хятадын эдийн засгийн өсөлт удааширч буйтай холбоотой аж.

Хятад улсын хувьд 1990 оноос хойш анх удаа эдийн засгийн өсөлтөөрөө хөрш орнуудаасаа хоцорч буй нь энэ юм.

Дэлхийн банкны үзэж буйгаар тус улс нь цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор маш чанд хатуу бодлого хэрэгжүүлсэн нь аж үйлдвэрлэл болон дотоодын эрэлтийг бууруулж, экспортыг тасалдуулж, орон нутгийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралыг улам хурцатгасан гэж дүгнэжээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.182.198
   /
2022, 9 сарын 30. 19:34

Урд хөрш яах вэ том эдийн засагтай.мөнгатэй орон .өөрсдийгөө л хичээцгээсэн нь дээр

Онцлох мэдээ
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47
Шри Ланкад уралдааны автомашин цугласан олны хэсэг рүү орсноос үүдэн 7 хүн амиа алдаж, 20 хүн бэртэл авчээ
02024-4-22 18:02