ХБНГУ хаахаар төлөвлөж байсан хоёр атомын цахилгаан станцынхаа үйл ажиллагааг сунгах төлөвтэй байна
2022, 9 сарын 28. 9:371

Энэ оны эцэс гэхэд цөмийн эрчим хүчнээс татгалзахаа амлаж байсан Герман улс өдгөө ашиглагдаж буй гурван атомын цахилгаан станцын хоёрынх нь ашиглалтын хугацааг хамгийн уртдаа ирэх оны дөрөвдүгээр сарын дунд хүртэл сунгах төлөвтэй байна.

Тус улсын шадар сайд бөгөөд Эдийн засаг, цаг уурын сайд Роберт Хавек орон нутгийн цагаар 27-ны өдөр хэлэхдээ, Германы өмнөд хэсэгт орших "Исар 2" болон "Некарвестхайм” хоёр атомын цахилгаан станцыг энэ оны эцэс гэлгүй цаашид ч ажиллуулах шаардлагатай хэмээн онцолжээ.

Франц улсын зүгээс цөмийн цахилгаан станцууддаа их засвар хийснээс болж эрчим хүчний хангамж хүрэлцэхгүй байх магадлалтайг харгалзан үзээд “Бидэнд зайлшгүй нөөц эх үүсвэр шаардлагатай гэж бодож байна” хэмээн тэрээр цохон тэмдэглэсэн байна.

“Исар 2” атомын цахилгаан станцын хувьд эцсийн шийдвэрийг 12-р сар гэхэд гаргах шаардлагатай бол “Некарвестхайм”-ын хувьд ирэх оны эхээр эцэслэн шийдэх ёстой аж.

Шадар сайд Хавек хэлэхдээ дээрх станцуудын үйл ажиллагааг сунгах нь бид үндсэн бодлогоосоо ухарч буй хэрэг биш бөгөөд "цөмийн зэвсгээс татгалзах" байр сууриа хадгалахаа тодорхой хэлэв.

"Цөмийн эрчим хүч бол өндөр эрсдэлтэй технологи гэдэг байр сууриа бид хадгалсаар байх болно" гээд тэрээр ямар нэгэн байдлаар энэ төрлийн шинэ станцыг барихгүй гэж нэмэлт тайлбар хийжээ.

Герман анх энэ оны эцэс гэхэд цөмийн эрчим хүчнээс татгалзахаар төлөвлөж байсан ч Орос улс Европт нийлүүлэх байгалийн хийн нийлүүлэлтийнхээ хэмжээг үе шаттайгаар багасгасаар өдгөө бүр зогсоогоод байгаатай холбогдуулан атомын цахилгаан станцуудын үйл ажиллагааг сунгах эсвэл аль хэдийн хаагдсан атомын цахилгаан станцуудын үйл ажиллагааг эргэн сэргээх шаардлагатай гэх маргаан сүүлийн үед газар аваад байгаа билээ.

Герман улс цахилгаан эрчим хүчнийхээ 10-15 хувийг импортын хийгээр хангадаг юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
2
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
202.126.88.194
   /
2022, 9 сарын 28. 11:36

Өндөр хөгжилтэй гэх улсуудыг өндөрөөс унах ямар байдагыг харах л үлдлээ

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04