Дэлхий дахинд эдийн засаг хямрах магадлал 98 хувь бөгөөд 2023 оны нэгдүгээр улиралд эхэлнэ гэв
2022, 9 сарын 28. 11:291

Дэлхий дахинд эдийн засгийн үзүүлэлт тун тааруу гарч байна. Олон улс аалзны тор шиг харилцан бие биеэсээ хамааралтай болсон энэ үед дэлхий нийтээрээ дахин нэг их хямралын эхлэлд тулж ирсэн шинж тодорлоо. Бид Герман, Шри Ланка, Орос хямарч буй талаар өдөр бүр уншдаг зүйлсээ өөрийн эх оронд тохиолдох магадлалыг тооцон үзэх цаг болжээ.

Эдийн засгийн өсөлт удаашрахын зэрэгцээ төв банкууд инфляцыг бууруулахын тулд мөнгөний бодлогоо чангатган зах зээлээ агшаасаар байгаа боловч инфляц төдийлөн буух шинжгүй байна. Энэ бүхнийг тооцсоны эцэст Дэлхийн худалдааны байгууллагын тэргүүн өчигдөр дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд өртөх гэж байгааг судалгааны дүгнэлт баталсан тухай мэдээлэл өглөө. Мөн Дэлхийн банкнаас өмнөх долоо хоногт дэлхийн эдийн засгийн хямрал 2023 оны эхэн үед нүүрлэнэ гэж мэдээлсэн билээ. Харин Олон улсын валютын сан долоодугаар сард дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бууруулан эдийн засгийн хямрал тун ойрхон байна гэж анхааруулсан.

Олон улсын байгууллагуудаас гадна дэлхийн судалгааны төвүүд сануулга өгсөөр байна. Тухайлбал, Ned Davis Research судалгааны байгууллага эдийн засаг хямрах магадлал 98 хувьтай биелнэ гэж тооцлоо. Дэлхийн худалдааны байгууллагын тэргүүн Нгози Оконжо-Ивеала Женевт болсон чуулга уулзалтын үеэр дэлхийн эдийн засгийн “бүх үзүүлэлт сөрөг байна” хэмээсэн юм. Тэрчлэн “Би хүнсний аюулгүй байдлын талаар маш их санаа зовж байна. Мөн одоогийн байдлаар эрчим хүчний хүртээмж бас хүнд байна” гэж Bloomberg-т өгсөн ярилцлагадаа дурдлаа. Тиймээс одоо бид хямралаас хэрхэн сэргийлэх, яаж аль болох хөнгөн даван туулах талаар ярих цаг хэдийн болжээ.


Эх сурвалж: Fortune

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
zochin
202.126.89.136
   /
2022, 9 сарын 30. 17:05

ОХУ -т хямрал байхгүй шүүдээ, АНУ болон барууны саттелитийн хориг санкц , амжилттай даван туулна.

Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41