Альцхаймерын эсрэг шинэ эм танин мэдэхүйн бууралтыг 27 хувиар удаашруулж буйг эмнэл зүйн туршилтаар баталлаа
2022, 9 сарын 28. 12:520

Японы Eisai, АНУ-ын Biogen эмийн компаниудын бүтээж буй альцхаймерын эсрэг шинэ эмийн өргөн хүрээний эмнэл зүйн туршилт тун ирээдүйтэй үр дүн харууллаа.

Туршилтад альцхаймерын хүндрэлийн эхний шатанд яваа 1,795 өвчтөнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулсан. Тэдэнд хоёр долоо хоног тутамд нэг удаа тайвшруулах эмчилгээ болон Lecanemab эмийн тунг тухай бүрд сонголтоор тохируулан өгсөн юм. Улмаар ой санамж, чиг баримжаа, шүүн тунгаах ба асуудал шийдвэрлэх чадвар, харилцааны чадвар, гэр ба хобби, биеэ авч явах чадвар гэсэн нийт зургаан үзүүлэлтээр тогтмол үнэлгээ хийжээ. Эцэст нь, Lecanemab хэмээх шинэ эм нь 18 сарын хугацаанд өвчтөний танин мэдэхүйн чадварыг 27 хувиар сайжруулж байна гэсэн туршилтын дүгнэлт гаргасан байна.

Гэвч шинэ эмийн гаж нөлөө нийт өвчтөний 21 хувьд тархины хаван үүсэх хэлбэрээр илэрсэн. Үүнийг бууруулах тал дээр судалгаа үргэлжилж байна. Компаниуд тус шинэ эмээ 2023 оны гуравдугаар сард бэлэн болгон АНУ-ын Хүнс, эмийн удирдах газраар батлуулан хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл авахыг зорьж байгаа юм. "Өнөөдрийн туршилт өвчтөнүүд болон тэдний гэр бүлд итгэл найдварын оч асаалаа" хэмээн Biogen компанийн гүйцэтгэх захирал Мишель Вунатсос хэллээ.

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03
Далай тэнгисийг хамгаалахад 3.5 тэрбум евро зарцуулна гэж Европын Холбоо амлажээ
02024-4-18 11:00
Орост усанд автсан байшингуудын тоо мянга гаруйгаар нэмэгджээ
02024-4-18 10:55