Солонгосын агаарын тээврийн компаниуд Япон улс руу үйлдэх нислэгийнхээ тоог хоёр дахин нэмэгдүүлэх болжээ
2022, 9 сарын 28. 12:550

Япон улс ирэх сараас визгүй зорчигчид хүлээн авах болсноор Солонгос улсын гурван том авиакомпани тус улс руу үйлдэх нислэгийнхээ тоог дор хаяж хоёр дахин өсгөх болжээ.

Өмнөд Солонгос улсын үндэсний агаарын тээвэрлэгч Кореан Эйр компанийн хувьд л гэхэд өдгөө Япон улс руу долоон хоногт 28 нислэг үйлдэж байгаа бол аравдугаар сарын сүүлээс эхлэн тус улс руу долоо хоногт 60 нислэг үйлдэх болж байгаа юм. Ингэснээр нэг өдөрт Солонгос-Япон-Солонгос чиглэлд Кореан Эйр компанийн 2 нислэг зорчих гэнэ. Үүнээс гадна тус авиакомпанийн өвлийн хуваарь мөрдөгдөж эхлэхэд Инчеон-Нагоя, Пусан-Нарита чиглэлийн нислэг ч нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ.

Кореан Эйр авиакомпаниас гадна Солонгосын Азияна Эйрлайнс ч Япон улс руу үйлдэх нислэгийнхээ тоог нэмэх болсон бөгөөд өдгөө долоо хоногт 22 нислэг үйлдэж байгаагаа 32 нислэг болгох болсон байна.

Мөн группээр аялагч нарын сонгох дуртай Эйр Пусан авиакомпани ч Пусан-Фукоука, Пусан-Кансай чиглэлд өдөрт 2 нислэг үйлдэх болжээ.

Үүний үр дүнд Солонгос-Япон улсын хооронд үйлдэгдэж буй нийт нислэгийн тоо даруй 2.6 дахин өсөх юм.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04