Энэтхэгийн ОХУ-аас импортолж буй газрын тосны хэмжээ энэ сард буурч байна
2022, 9 сарын 28. 13:568

Орос Украин руу халдсанаас хойш Энэтхэг улс Оросоос авах түүхий нефтийнхээ хэмжээг эрс нэмсэн. Шалтгаан нь олон улсын жишиг үнээс хямд авах боломж өндөр байсантай шууд холбоотой. Гэвч одоо далайн уртын тээврийн зардал хурдтай өсөж буй тул Оросоос Энэтхэг рүү нийлүүлэх нефтийн хэмжээ есдүгээр сарын байдлаар илт буурч байна. Улмаар Энэтхэг улс газрын тосны импортоо Африк, Ойрх Дорнодоос татахыг илүүд үзэх болжээ.

Тээврийн зардал ийнхүү өсөж буй нь газрын тос, байгалийн хий тээвэрлэх хөлөг онгоцнууд Европын орнуудтай урт хугацааны гэрээ байгуулан Азиас гарч буйтай холбоотой. Улмаар хөлөг онгоцны эрэлт нэмэгдэн, ханш өсөж, тээвэрлэх хугацаа уртасжээ. Ойрх Дорнодоос Энэтхэг рүү тээвэр хийх хугацаа нэг долоо хоног байхад Оросын Алс Дорнодоос Энэтхэг хүрэхэд нэг сарын хугацаа шаардагдах болжээ. ESPO маркийн газрын тосыг Алс Дорнодоос экспортын тээвэрт ачдаг юм. Тэрчлэн, ESPO газрын тосны Энэтхэгт газардах өртөг бусад орны ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад баррель тутамд 5-7 ам.доллароор илүү байна. Тиймээс Энэтхэг улс Оросын газрын тосны импортоо энэ сард бууруулж байгаа юм. Гэвч тэр хэмжээгээр Хятад илүү их нефть худалдаж авах магадлал нэмэгдэнэ.


Эх сурвалж: Oilprice.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
1
0
1
1
1
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 8 сэтгэгдэл
124.158.96.212
   /
2022, 10 сарын 1. 11:42

Ойрхи дорнодоос авах эрэлт нэмэгдвэл үнэ нь өснө ш дээ.

139.5.219.204
   /
2022, 9 сарын 28. 23:58

Битгий ингэж худлаа чааж бай л даа сэтгүүлч нэртэй малаа

Отгооо
121.128.31.227
   /
2022, 9 сарын 28. 21:22

Хятад хэрэгцээгээрээмд авна.
Их дэмжиж ир авсан.илүүдээд наасн.
Нөөц хөрөнгө бхгүй коронагаас болж уналтанд орсон эдийн засгаа босгох чадалгүй уналттай бгаа.Оросод одоо дайнаа эцэсслэ гж хэлээд зайгаа авсан.

иргэн
192.82.80.197
   /
2022, 9 сарын 28. 17:16

Яргачин Путины цусаар будагдсан н"ефт ээс татгалз...

103.10.22.97
   /
2022, 9 сарын 29. 16:30

Сүртэй сүртэй юм бодчихсон хөөрүү дарцаг вэ..хаха.

0 1
Зочин
202.126.89.189
   /
2022, 9 сарын 28. 17:58

Оросын нефть байгалийн баялаг болохоос өөр юу ч биш битгий хадуураад бай

3 1
Зочин
202.126.88.194
   /
2022, 9 сарын 28. 15:05

Энэ өвөл Европийн үхдэлүүд их болно . Энэтхэг авсан аваагүй болно улсын бодлоосоо салж чадаагүй улс . Америкийн үгнээс гарвал үхэнэ

192.82.82.161
   /
2022, 9 сарын 28. 14:29

Оросууд урт хугацаандаа хжцүүдэх нь ээ, яана даа

Онцлох мэдээ
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26