Юанийн ам.доллартой харьцах ханш унаж, бүх цаг үеийн хамгийн доод хэмжээнд хүрлээ
2022, 9 сарын 28. 14:470

Лхагва гарагт хятад юанийн ам.доллартой харьцах ханш унаж, бүх цаг үеийн доод хэмжээнд хүрлээ. Тодруулбал, 2011 онд БНХАУ юанийн интернационализм хэрэгжүүлснээс хойш бүртгэгдсэн хамгийн доод үнэлгээ нь энэ ажээ.

Өнөөдрийн байдлаар олон улсын зах зээлд нэг ам.долларыг 7.23 юаниар худалдан авч байна.

Юанийн ам.доллартой харьцах ханш ийн унасан нь АНУ-ын Холбооны Нөөцийн сангаас бодлогын хүүгээ эрчимтэй өсгөж байгаатай холбоотой юм. ХНС-аас энэ сарын эхэнд бодлогын хүүгээ дахин 75 суурь нэгжээр өсгөснөөс улбаалан дэлхий дахинаа ам.долларын ханш чангарч, ам.доллартой харьцах валютуудын ханш суларсан.

Улмаар лхагва гарагт Ази тив даяар хувьцааны зах зээлийн индекс унаж, Японы Никкей, Хонконгийн Хан Сэн, Өмнөд Солонгосын Коспи индексүүд тус, тус 2-оос илүү хувиар унасан байна.

Үүнээс үүдэн хөрөнгө оруулагчид ам.долларыг хамгийн найдвартай валютад тооцох болсон юм.

Одоогийн байдлаар Хятад улсын зүгээс гадаад валют арилжааны зах зээлд шууд хөндлөнгөөс оролцох төлөвлөгөө танилцуулаагүй байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41